蒙古青年论坛

 找回密码
 注册
查看: 1128|回复: 1

Хүүхдийн төлөө

[复制链接]
发表于 2011-10-19 14:58:14 | 显示全部楼层 |阅读模式
Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилагыг эрчимжүүлнэ
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаан 2011 оны 10-р сарын 18-ны өдөр боллоо. Хуралдаанаар хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилагын хэрэгжилтийг эрчимжүүлэх, мөн хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцлээ. 2011 оны 3-р сард болсон “Хүүхэд насаа хайрлая” зөвлөгөөний үеэр Монгол Улсын Шадар сайд М.Энхболд “Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилга” гаргаж 5 дэд зөвлөл байгуулан ажиллаж байна.

Тус хуралдаанаар дээрх ажлын үр дүнгийн талаар хэлэлцээд эрчимжүүлэх чиглэлээр санал, санаачилга гарган ажиллахыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Шадар сайд М.Энхболд үүрэг болгов. Энэ хүрээнд дэд зөвлөлүүдийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёл амралтын хүрээлэн байгуулах,сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх, мөн ажлын үр дүнг харгалзан идэвх санаачилгатай ажилласан аймаг, нийслэлийн Засаг дарга, байгууллагыг урамшуулж байхаар шийдвэрлэлээ. Түүнчлэн эцэг, эхийг үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 6 дахь зөвлөлийг шинээр байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзэв.

 楼主| 发表于 2011-10-19 14:58:45 | 显示全部楼层
Мөн хуралдаанаар хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцээд хүүхдийн амралт, зусланд үйлчлүүлэгч хүүхдэд ногдох хувьсах зардлыг төрөөс дэмжих санал боловсруулж,  2013 оны төсвийн төлөвлөгөөнд оруулан шийдвэрлүүлэхийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрд даалгалаа. Мөн зуслангуудын материаллаг баазыг бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах талаар авах арга хэмжээг жил бүрийн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын төсөвт тусгах, энэ талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн дэмжлэг, туслалцааны аян, хөдөлгөөн өрнүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нарт уриаллаа.


您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-24 21:00 , Processed in 0.011754 second(s), 14 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表