蒙古青年论坛

 找回密码
 注册
查看: 1744|回复: 1

түүхэн өдөр

[复制链接]
发表于 2011-10-26 16:43:16 | 显示全部楼层 |阅读模式
Өнөөдөр улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулсан өдөр


Өнөөдөр манай улсын хувьд түүхэн өдөр тохиож байна.1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр Монгол орон даяар бүх нийтийн санал асуулга явуулж, Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс мөн болохыг баталгаажуулсан түүхэн өдөр. Тусгаар тогтнолоо баталгаажуулсан бүх нийтийн санал асуулгын дүнгээр монголчууд 98,4 хувьтай санал өгч байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол төрийн нэрт зүтгэлтэн, улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Монгол Улсын хошой баатар,  Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөг шинэчилсэн суурин дээр нь залах ёслол өнөөдөр боллоо.

本帖子中包含更多资源

您需要 登录 才可以下载或查看,没有账号?注册

x
 楼主| 发表于 2011-10-26 16:44:15 | 显示全部楼层
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ “Өнөөдөр Монголын түүхийн нэн чухал тэмдэглэлт өдөр юм. 66 жилийн өмнөх энэ өдөр Монголын ард түмэн бүх нийтийн санал асуулгаараа  улсынхаа тусгаар тогтнолыг дахин баталгаажуулж, дэлхий дахинаа Монгол Улсаа хүлээн зөвшөөрүүлсэн гайхам үйлсийг бүтээсэн. Энэ их үйл хэргийг Х.Чойбалсангийн удирдлагаар зохион байгуулсан билээ. Улсынхнаа тусгаар тогтнолыг хамгаалж, баталгаажуулсан Маршал Х.Чойбалсангийн гавьяа зүтгэлийг бид алдаршуулж, үргэлжлүүлэх үүрэгтэй” гэлээ. Өнөөдөр мөн Х.Чойбалсангийн амьдрал, үйл ажиллагааг харуулсан “Тусгаар тогтнол” уран сайхны киноны нээлт “Тэнгис” кинотеатрт боллоо гэв.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-24 21:00 , Processed in 0.011653 second(s), 15 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表