Бүү Март! Мартвал Сөнөнө! (60 фото)
Өнөөдөр буюу 2007 оны 9 сарын 10 -нд Монгол улс даяр 1930 оноос эхэлсэн улс төрийн хилс хэргээр шүүгдэж цаазлуулсан 36.000 иргэдийн дурсгалын хүндэтгэх ёслол 12 дахь жилдээ боллоо. Хүний амийг нэгхэн сумаар үнэлсэн энэ аймшигт явдлыг дурсах, түүний араас гашуудах их олон буурлууд түүхийн музейн урд байдаг хилмэгдэгсэдэд зориулсан хөшөөн дээр олноороо ирлээ. Тэр үедээ 10 ч хүрээгүй балчир байхад нь аав, ээжийн аваад явсан, тэд иргэж ирээгүйдээ…, гадуурхагдахгүйн тулд ахаараа овголж явсан гэх мэт зөндөө гашуун түүх яригдаж байсан. Одоогоор хилс хэргээг 14.000 лам, 22.000 сэхээтэн, улс төрийн зүтгэлтэн, буриадууд алуулсан гэдэг. Манай өвөөгийн аавыг хүртэл хилс хэргээр буудаж хөнөөсөн. Тэрнийхээ хариуд 1.000.000 төргөг л өгсөн. Хэлмэгдээд аврагдсан 98 буурал байдаг гэсэн. Мөн Ардчилсан Залуучуудын Холбооноос МАХН -ыг ард иргэдээсээ уучлалт гуй гэж шаардаж хүндэтгэх ёслолын үеэр уриа лоозон барьсан ч төрийн түшээд маань албан ёсоор уучлалт гуйсангүй. Ингээд энэ өдөр 4 цагийн турш хийсэн сурвалжлагаа та бүхэнд толилуулья.



ЁСЛОЛ ЭХЛЭХИЙН ӨМНӨ 
Хүндэтгэл үзүүлэх ёслол эхлэхээс өмнө эртлэн ирсэн буурлуудаас сэтгүүлч болох гэж байгаа оюутнууд түүхийн сонсож сонирхож байлаа.






Цагаатгагдсан үнэмлэх




Тэд өөрсдийн хар дарсан зүүдээ арай хийн өгүүлж нулимс унагааж байлаа


ЁСЛОЛ ЭХЛЭХ ДӨХЛӨӨ 
Тэр хавь их тоос шороотой газар учир чийглэж байгаа нь

Хүндэтгэл үзүүлэх улаан хивс

Хүндэт харуулууд ирлээ





Төрийн түшээд ирэх дөхсөн учир музейн урдаас Улаанбаатар банк -ны хойно зогсоолоо

Хэсэг Улсын их хурлын гишүүд, сайдууд ирлээ



Ардчилсан Залуучуудын Холбооны авчирсан лам хүүхдүүд


Монгол улсын төрийн удирдлагууд ордоноосоо шууд гарч ирж ёслол эхэллээ








Хилмэгдэгсэдийн ар гэрийнхэн







Өндөрлөгүүд хүндэтгэл үзүүлэх цуваа дуустал хүлээж байна

Бүх цэцгийг өргөж дууслаа

Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж байна

Ёслол дуусаж Ардчилсан Залуучуудын Холбооныхон уриагаа үзүүллээ




Буурлууд маань телевизүүдэд ярилцлага өгж байгаа нь



ХӨШӨӨ 






————————————————-

Сонирхуулахад Засгийн Газрын Ордны гадаа 4 - 5 метрийн өндөртэй хашаа босгож байна лээ. Иргэний хөдөлгөөнүүд ч хэцүүдхэндээ. хэхэ |