|
|
发表于 2009-3-23 21:06:13
|
显示全部楼层
Дэндэвийн Пүрэвдорж таалал төгслөө
Монголын Төлөө Цохилох нэгэн Зүрх зогслоо Гэлээ ч Та Мөнх.
Гүн Эмгэнэл илэрхийлсэн MONGOLIANWORLD
Монгол Улсын Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Дэндэвийн Пүрэвдорж хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Монголын утга зохиол, урлагийн түүхэнд ихийг бүтээсэн алдарт яруу найрагч таалал төгсч, Монголын утга зохиолын хүрээнийхэн, уран зохиол сонирхогчдод хүнд гарз учирлаа. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялааж байсан юм. Талийгаачийн ар гэрийнхэн, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд зохиол бүтээлийг нь хүндэтгэдэг уншигч олонд эмгэнэл илэрхийлж байна. |
|