此文透漏乔巴山和根登的一些事情

Ардчилал хар тїїхийг нээнэ 民主揭露黑暗的历史(转载)

Майкл Кон

Улаанбаатар хотноо МУИС ємнєх талбайд 1930-аад оны цуст хэлмэгдїїлэлтийн їеийн Монголын коммунист удирдагч Маршал Х.Чойбалсаны хєшєє бий. Олон жилийн турш Чойбалсан ард тїмний эцэг, єнєєгийн монголын их удирдагч хэмээн єргємжлєгдєж байв. Хїмїїс тїїний хувьсгалын эсэргїїг устгах харгис їйлдэл мянга мянган хїнийг алж, цєлж, сїм хийдийг нураан сїйтгэсэн їйл ажиллагааг нь дэмжиж байлаа. Коментернээс явуулж байсан їзэл суртлын компаний ачаар тїїний нэр хїнд хадгалагдан їлдээд зогсохгїй бїр улам ч єргєгдєж байсан аж.

Хэсэг оюутан зїрх гарган хєшєєний цагаан єнгийг улаан болгосныг эс тооцвол 1990 оны ардчилсан хувьгал тїїхэн их удирдагчдаа итгэх ард тїмний итгэлийг ганхуулсангїй. Энэ итгэл бишрэлийг шинэ їе бага зэрэг єєрчилснєєр Чойбалсан хїссэн хїсээгїй Сталины гар хєл болж байсан байна. Харин хєшєєнєєс ємнєхєн зїгт орших улс тєрийн хэлмэгдэгчдийн музейн эрхлэгч Г.Цэрэндулам Чойбалсаныг хоёр дахь Сталин гэж їздэг. Тэр маш олон монголчууд, лам нар Чойбалсаны гарт їрэгдсэн гэж ярив. Чойбалсаныг їл хїндэтгэх їзэл нь тїїний эцэг ерєнхий сайд асан Гэндэнг хєнєєснєєс їїдэлтэй.

Гэндэн Сталины хэлмэгдїїлэлт явуулах тушаалыг эсэргїїцсэн анхны хїн байлаа. 1935 оны 12 сард Зєвлєлтийн удирдагчидтай уулзах їедээ шинэчлэлийн бодлогыг зєєлрїїлэх санал тавьж байсан байна. Тухайн їед Гэндэн шууд эдийн засгийн бодлого, татварын шинэ зарчмыг санаачилсан тєдийгїй Зєвлєлтийн нєлєєг Монголд дэлгэрїїлэх, лам нарыг устгахыг эсэргїїцэн зогсчээ. Энэ шалтгааны улмаас Гэндэн Хар тэнгист 15 сар цєлєгдєж, тєрийн албандаа эзгїй їед нь Сталин МАХН-ын бїгд хурлыг хуралдуулан тїїнийг албан тушаалаас нь огцруулсан байна. Тэрбээр 1937 оны 11 дїгээр сарын 26-ны єдєр буюу зориуд Монгол Улс тусгаар тогтносны 16 жилийн ойг тохион тааруулсан тэр єдєр цаазаар авахуулах хїртлээ Москвад гэрийн хорионд байжээ.

Хэлмэгдэл

Тодорхой бус маш олон тооны монгол сэхээтнїїд баривчлагдан шїїгдэж зарим нь Сибирьт цєлєгдєн, зарим нь хєнєєгдсєн. Энэ хэлмэгдлээр Монгол Улс тэргїїн сэхээтнїїд, зохиолчид, эрдэмтэдээ алдсан юм. 81 настай Лувсанжав гуайн ярьснаар тїїний шавилан сууж байсан хийдийн 200 ламаас 60-70 нь баривчлагдаж, олон тооны судар ном шатаагдаж, устгагдсан байна. Тэр їед Лувсанжав гуай 15 настай байжээ. Энэ явдлын їеэр тэр хєдєє гарч мал маллан хожим цэрэгт мордон дайнд оролцож явсан гэнэ.

Євгєн дайчин болж єнгєрсєн їйл явдалд МАХН-ыг буруутгадаггїй, болж єнгєрснийг одоо яахав дээ хэмээн суудаг. Ємнєговь аймагт амьдардаг 73 настай нэгэн євгєний авга талд нь олон лам хїмїїс байсны зарим нь баривчлагдан хороогдсон байна. Тиймээс гэр бїлийнхэн нь аврал эрэн Євєрмонголыг зорьжээ. Тус аймгаас оюуны чадвартай олон хїн хэлмэгдлээс дайжин харийг зорьсноор хамаг сайн хїмїїсээ алдсан гэж євгєн хуучлав. Мєн л 73 настай Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Д.Дїгэрсїрэн гуайн сууж байсан Шумуултын хїрээ газрын хєрснєєс арчигдсан гэнэ.

Гэндэнгийн шинэ эргэлтийн бодлого

Ерєнхий сайд Гэндэн шашны асуудлаар нээлттэй бодлого баримталдаг нэгэн байжээ. Улс тєрийн хэлмэгдэгсдийн музей дахь тїїний єрєєнд «Би шашинтай дайтахгїй» гэсэн бичигтэй зурагт хуудас бий. Энэ зурагт хуудас Улаанбаатарт хаа сайгїй тааралдана. Сталины монголын эсрэг їйл ажиллагаа улам ахисаар байсныг Гэндэн хязгаарлахыг хїсч улс орныг ядуурлыг байдалд оруулсан нэгдэлжих хєдєлгєєний дараах дєрвєн жилд шинэ эргэлтийн бодлогоо зарлан хэрэгжїїлжээ. 1932 онд эхэлсэн энэ системийн їед иргэд хувийн ємчтэй байхыг зєвшєєрч, жижиг бизнес эрхлэх боломж нээгдсэн байна. Малын тоо толгой богино хугацаанд 26 саяд хїрч Гэндэн ард иргэдийг баяжиж болох тухай лоозогнож байв. Єнгєрсєн арван жилд Монголд хэрэгжиж байгаа улс тєр эдийн засгийн шинэчлэлїїд нь Цэрэндуламын эцгийн хїрэх гэж зорьж байсан зорилт мєн гэж охин нь боддог.

Гэндэн малчин ардын гэр бїлд єсч торнисон бєгєєд феодализмыг эцэс болгохыг ихэв хїсэмжилдэг байжээ. Гэндэнгийнх баян ноёныд зарцлагдаж байсан нь 1921 оны хувьсгалт їйл явцад оролцоход нь нєлєєлсєн юм. Харамсалтай нь Лениний дараа гарч ирсэн Сталин большевик їзэл санааг эрс єєрчилсєн юм. 1928 онд нэгдэлжих хєдєлгєєн эхэлж баячуудын мал хєрєнгийг хурааж аж ахуй эрхлэх мэдлэг чадваргїй иргэдэд тарааснаар Гэндэнгийн хувийн ємчийн тєлєєх хїсэл талаар болж иржээ. Зєвлєлтийнхний тооцож їзээгїй нэг алдаа нь ядууст мал ахуйгаа эрхлэх туршлага дутмаг байсан явдал юм. Гэндэнгийн эргэлтийн бодлого хїртлэх дєрвєн жилийн хугацаанд 8 сая мал їрэгдсэн тооцоо бий.

Чойбалсаны хожмын амьдрал, їйл хэргїїдэд нь харамсал цухалзаж байгаа нь ажиглагддаг. 1945 онд Сталин эсэргїїцсээр байтал 80 мянган монгол цэргийн Євєрмонголын нутагт оруулж хуучин газар нутгаа Японоос чєлєєлєх оролдлого хийсэн юм. 40-єєд оны эцсээр Зєвлєлтийн монголыг єєртєє нэгтгэх гэсэн шахалтыг эсэргїїцэж хэрэв улс їгїй бол їндэстэн їгїй болно гэж хэлж байжээ. Мєн Зєвлєлтийнхєнтэй харгалдан Мао Зе Дун зэрэг коммунист удирдагчид оролцсон Сталины 70 наснй ойн баярт очоогїй юм.

Гэндэнгийн гэр

Улс тєрийн хэлмэгдэгсдийн музейн байр нь 1930-аад оны їед Цэрэндулам хїїхэд насаа єнгєрєєсєн налуу дээвэр бїхий герман, швейцарь архитехторчдын шийдлээр барьсан тэр байшин юм. Хуучны Улаанбаатарыг санагдуулах уг байшин Засгийн газрын байр, бусад байгууламжуудын дундах бяцхан зайнд оршино. Музей дахь їзмэрїїд энд ирэх гадныхан тєдийгїй Монголчуудад ч шинэ. 1990-ээд оны эхэн хїртэл тун цєєн хїн єргєн хэлмэгдэл явагдсаныг хїлээн зєвшєєрдєг байв. Ихэнх хїмїїс хэлмэгдэл явагдсаныг мэдэх авч цєєн тооны хїн єртсєн гэж ярьцгаадаг байсан. Цэрэндулам зарим тїїхчидтэй хамтран эрэн сурвалжилснаар 35 мянга орчим хїн хэлмэгдэлд єртжээ. Уг музей олон арваараа буудан хороогдсон лам хуваргууд, шєнє дунд ачигдсан сэхээтнїїд гээд уг хэлмэгдлийн айдас хїйдэстэй талыг нь бус харин дахин бїї давтагдаасай гэсэндээ хэлмэгдэгсдийн тухай хувь хїн талаас нь харуулах їзмэрїїд зонхилно.

Нїдний шил, тэмдэглэлийн дэвтэр, одон медаль, зураг хєрєг тавигджээ. Нэгдїгээр давхрын хананд олон эгнээ хэлмэгдэгсдийн нэр бичигдсэн байдаг. Нэрний хажуу дахь шар цэг нь лам хїн байсныг илтгэнэ. Улаан нь намын гишїїдийг, хєх нь ердийн иргэдийг тєлєєлнє. Одооноос л яригдаж эхэлж буй нууцыг судалж олж тогтоох хэлмэгдэгсдийг нэрийг бичих зай ч бас бий.

ЗХУ-ын нєлєєнєєс ангижирсан Монгол улс зєнгєрсєн тїїхэн дэх зарим нэгэн алдаагаа засч эхэлж байгаа билээ. Шинэ засгийн газраас хэлмэгдэлд єртєгсєдийн гэр бїлийнхэнд 500 орчим мянган тєгрєгний нєхєн олговор олгож байна. Хэлмэгдэгсдийн тухай одооноос чєлєєтэй ярьж эхэлж байгаа ч цєєн хїмїїс энэ хэлмэгдэлд Чойбалсаныг буруутгадаг. Гэвч Гэндэнгийн хичээл зїтгэлийг їгїйсгэгчдийн тоо нэн цєєрчээ. Хэдий Цэрэндулам эсэргїїний хїїхэд гэж нїд їзїїрлэгдэж явсан ч Монголын тїїхийн энэ харанхуй хэсгийн їнэн мєнийг нээгч гэж хожим хойчид ч дуудагдана. Удаан хугацааны турш цээртэй байсан нэгэн зїйлийг Цэрэндуламын їзмэрїїд ил харуулж, Монголчууд тїїний музейгээс їнэн мєнийг олж, шинэ ардчиллын замаа хєгжїїлж, Гэндэнгийн хїсч тэмїїлсэн зорилгод хїрэх боломжтой болов.
此人乃是乔巴山大爷