20 дvгээр зууны Монголын их романч Жамбын Пvрэв

Оруулсан Огноо: 2002-02-20

(Домогт Монгол хvн)

Монголын тvvхийн олон сайхан уран зохиолоороо Монгол туурагтанд шvтэн бишрэгдсэн тєв халхын их бичгийн хvн бол vйлийн vргvй Євєрхангай аймгийн уугуул хєвvvн Пvрэв гуай болох юм. Ж.Пvрэв гуай нас сvvдэр хэдийгээр єндєр болсон ч олон сайхан зохиол бvтээлээ одоогоор тууриваж, єдєртєє бичгийн машинаар 50-60 хуудас цохидог гайхамшигт авьяаслаг, ажилсаг, их зохиолч хvн. Ховорхон тохиолдлоор би энэ суут хvнтэй танилцаж байсан юм. Oдoo энэ их хvнд "Ардын уран зохиолч" цол хайрлаж, гvн хvндэтгэлээ vзvvлэх цаг ирсэн мэт санагдана.

Ханхєгшин овогт Жамбын Пvрэв нь 1919 он буюу шарагчин хонин жилийн хавар одоогийн Євєрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт Хєгшин Тээлийн хєндийд малчин ард Жамбын гэрт мэндэлжээ. Бага наснаасаа эхлэн шашны болон ерєнхий боловсролын сургуульд суралцан улмаар 1937 онд Улаанбаатар хотод суурьшин удирдах ажилтны дээд сургууль, Улсын их сургуулийг тєгсєєд тvvхийн багшийн мэргэжилтэй болжээ. 1950-аад оноос хойш уран зохиол сонирхон оролдсоноор мэргэжлийн зохиолч болж, сvvлийн 20 жил тэр ажлаа шууд дагнан хийх болсон билээ. Энэ завсарт томоохон хэмжээний зохиол 30 гаруй, богино хэмжээний зохиол 100 гаруйг бичсэн байна.

Ж.Пvрэв гуай хэлэхдээ "XVIII, ХIХ-р зууны vед Монголд бvрэн хэмжээний томоохон роман бичигдэж байсан юм. Инжинаашийн "Хєх судар" гээд гайхамшигтай зохиол олон бий. Би тvvхийн сэдвээр 21 роман бичсэн. Тєр засаг энэ хєдєлмєрийг vнэлж, 1984 онд Тєрийн шагнал олгосон. 1955 онд МУИС-ийн тvvхийн ангийг тєгсєж багш болсон. Ингэж тvvх намайг єєрийн болгосон. Монголын тvvх бол барагдашгvй, гайхамшигтай шинжлэх ухаан. Хэдэн зуун хvн Монголын тvvхээс "будаа" идээд барж чадаагvй. Миний аавыг "Бєхєєн" Жамба гэж нутгийнхан нь дууддаг байсан. Ямагт мал руугаа бєхийж харж явдаг байсан болохоор нь тэгэж дууддаг байсан биз. Бєхєєн гэдэг чинь бєхєн зээр гэсэн vг шvv дээ. Аав минь бvvр багаасаа Сайн ноён хан Намнансvрэнгийн гарын зарц нь байсан гэдэг. Сайн ноён хааны тухай их сонин юм аав минь ярьж, тэр хvнийг их магтдаг байлаа. Хожим би аавынхаа ярьснаас сэдэвлэн "Аянга" романаа бичсэн юм. Би 1950-аад оны vед цэрэгт байхдаа эх орны тухай нэг шvлэг бичсэн юм. За тэгээд єгvvллэг, тэмдэглэл, найрууллыг сонинд их бичсэн дээ. Би нэг хэсэг ХАА-н яаманд орлогч сайдын ажлыг хvртэл хийж явлаа. Хєдєє ажлаар их явна. Ардын жvжигчин Уртнасангийн ээж Авирмэд, анхны хєдєлмєрийн баатруудын нэг тракторчин Сандагдалай нарын тухай найруулал бичиж байлаа. Эрт дээр цагт Монголчууд уг нь их сайхан хvмvvс байсан бололтой. Одоо цагт архи, мєнгє хоёр Монгол хvнийг алж байна. Тийм ч учраас би орчин vеийн сэдвээр "Чонын vvр", "Буруу харсан хатиг" зэрэг роман бичлээ. Хvний зан араншин яагаад эвдрээд байгааг уран бvтээлээрээ харуулж чадвал ард тvмэн ойлгоно шvv дээ. Єндєр гэгээн Г. Занабазар ийм оролдлого хийж байсан юм. XV-XVI зууны vед Монгол хэдэн хэсэг болон хуваагдаж, Монгол хvний нэр тєр их муудаж байжээ. Энэ vед Занабазар сайхан Монгол хvний унаган тєрхийг гаргаж, цєс нь дэлссэн Монголчуудын уур хилэнг даряа гэж бодоод Монгол бvсгvйг сонгожээ. Ингээд Єндєр гэгээн Цагаан дарь эх, Ногоон дарь эхээ бvтээсэн юм. Гэхдээ Занабазар хvvхэнд дуртайдаа им юм хийсэнгvй. Монгол бvсгvйн vзэсгэлэн гоо, уян зєєлєн аалиар хvний догширсон сэтгэлийг номхотгохийг хичээсэн биз ээ. Єнєє цагт зохиолчид социализмын vед аливааг магтдаг байсан зуршлаасаа салж, утга зохиолд шинэчлэл болохоор бодит vнэнийг уран сайхны аргаар бичих ёстой болоод байна. Энэ их том баярыг Єгєєдэй хааны vед тэмдэглэж эхэлсэн юм. Яг нарийн ярих юм бол Монголын их гvрний нийслэл Хархорум хотын нээлтийн ёслолыг хаврын тэргvvн сард vйлдэх vеэс цагаан сарыг Монголчууд тэмдэглэн иржээ. Харин Богд хаант Монгол улсын vед Богд золгох ёслолоо Автай сайн хааны єргєєнд хийж, шадар ноёддоо хишиг тvгээдэг байсан гэдэг. Харин єнєє Монголын цагаан сарыг сvvдэр дагдаг болчихоо юу даа. Сvvдэр гэдэг нь утга учиргvй согтууралт олон хоног vргэлжлэхийг хэлж байна. Сар хуучирчихаад байхад золгохоор далимдуулан архидах гэж орж ирдэг хvн олон болжээ. Ядуу буурай нь цагаан сарыг тэмдэглэх гэж ёстой л байдгаа барж байна шvv дээ. Гэхдээ Монгол тvмний буян барагдашгvй, сар шинэдээ сайхан шинэлэх биз ээ" гэж” саяхан хуучилжээ.

Одоо нас сvvдэр 82 хvрсэн ч гэлээ олон зузаан роман бичихээр тєлєвлєгєє гарган гялалзаж суугаа энэ бичгийн их хvн алдарт "Зvрхний хилэн" романаа ердєє хоёрхон жил бичсэн гэнэ. Ж.Пvрэв гуайн зохиолын гол сэдэв нь Монголын тєрийн тусгаар тогтнолыг тэмцэн олох, бэхжvvлэх зэрэгт оршино. Би 1984 онд тєрєєс "Зvрхний хилэн" зохиол бичсэн учир Yндэсний шагнал хvртсэн. Одоо уран зохиол бичэх ажлаа vргэлжлvvлж байна. 2002 он гараад "Нууцалсан тайлан" нэртэй роман бичиж дуусна. Би мєн дэлхийн 16 оронд соёл утга зохиолын хэргээр явсан хvн билээ. Тvvнийхээ талаар бас ном бичих санаатай байгаа гэнэ ээ.