Бvгд найрамдах Буриад улс (转贴节选)

1. Буриад Монголчуудын гарал vvсэл

Буриад Монголчуудын гарал vvсэл язгуурын тухай єєрсдийн нь тvvхэн баримт, сурвалж бичиг, угийн бичгvvд нь гол тєлєв XIX, XX зуунд бичигдсэн байна.
Энд юуны ємнє буриадын єєрсдийн бичсэн тvvхийн баримтаас vзье.

Эмч багш Сахийн 1845 онд бичсэн хори буриадуудын тvvх, ахлагч лам Цэвээний 1843 онд бичсэн тэмдэглэлvvд нь тvvхийн баримтаас нэлээд баялаг юм. Хори буриадуудын тvvхийн тухай, соёл боловсролын тvvхийн талаар Т.Тобоев, В.Юмсvнєв, Ш.Н.Хобитуев нар сонирхолтой тvvхэн бичгvvдийг XIX зуунд зохиожээ. Мєн Ломбо-Цэрэнєв, Д.Гэмпилєв нар Сэлэнгийн буриадын тvvхийг бичсэн байна. Ах дvv Цэдэнжав, Николай Сахаров нар 1869 онд Баргужины тvvхийг тус тус бичжээ. Буриадын уг язгуурын тууж, угийн бичгийн тухай ахмад эрдэмтэн доктор Ц.Б.Цидэндамбаев “Буряцкие исторические хроники и родословние” (Улан-Yдэ, 1972 он) хэмээх номондоо дэлгэрэнгvй бичжээ.
Дашням Ёндоновын 1887 онд бичсэн “Эхирид Булагадай цонгоол отогийн тvvх” зохиолыг 1949 онд Монгол хэлээр Улан-Yдэд хэвлэжээ.
Ер нь 1960-80 аад онд буриадын тvvхийн зохиолуудын тухай эрдэмтэд нэлээд бичсэн нь ажиглагдана.
Монгол улсад хэвлэгдсэн номын тухайд гэвэл уг сэдвээр академич Б.Ринчен 1959 онд Сэлэнгийн буриадуудын 6 отог, Найман эцэг нарын тухай домог, мєн Буриад газар бурхан шашин дэлгэрсэн товч тvvх хэмээх номоо Энэтхэгт англи хэлээр хэвлэжээ.
1965 онд хори-буриадуудын уг гарвалын тухай Ринчен гуайн зохиол Унгарт хэвлэгдсэн байна. 1956 онд Сумьяабаатарын зохиосон “Буриадын угийн бичиг” хэмээх зохиол Улаанбаатарт хэвлэгдсэн бєгєєд мєн буриадын уг язгуурын тухай тvvхэн бичиг монгол, орос, англи хэлээр хэвлэгдэн гарчээ. Євєр Монголын эрдэмтэн Эрхэмбатын “Барга аймгийн товч тvvх”, Тvвшиннямын “Баргачуудын тvvхэн эргэлт”, Алтан-Оргилын “Монголын тvvхийн сурвалж бичиг есєн зvйл”, Японы эрдэмтэн Эгами Намио “Умарт Азийн тvvх” Сакамота Коретада “Азийн хэрэг vйлсийн тvvх” зэрэг бvтээлvvд бий.
Буриадын ард тvмний угсаа судлалын (гарваль судлал) асуудал маргаантай хэвээр байна. “Буриад” угсаатан гэдэг нь анх хори тvшмэд, баргууд ойрад болон бусад хєрш зэргэлдээ оршиж байсан ард тvмний хамт Монголын нууц товчоонд дурьдагдсан байдаг. Yvнд “…Туулай жил (1207 он) Зvчи баруун гарын цэргийг авч, ойн иргэдийг эзлэхээр мордоход Буха газарчлан явав. Худуга Бэхи ирээд Зvчийг газарчлан тvмэн ойрдын нутгаар явж Шигшид голд хvрэв. Зvчи єйрд, буриад, барга, урсуд, хабханас, ханхас, тува аймгыг оруулаад тvмэн хиргисийн нутагт хvрвэл… Бас Борхул ноёныг хори тvмд (хори буриад) иргэнийг эзлvvлэхээр явав…” хэмээн єгvvлжээ.
Бvриадуудын уг язгуурын тухай зохиолуудаас vзэхэд нутаг, нутгийн буриадуудын тvvхийг бvгд л тус тусад нь бичсэн байдаг. Бvх буриад отгийн хамтарсан нэгдмэл тvvхэн бичиг гараагvй байна. Учир нь урьд цагт XVIII,XIX зуунд буриад аймаг отог отгоороо, нутаг нутгаараа хэсэг бvлэг болон суудаг байв. Тэдний хоорондын харилцаа сул байснаар буриадуудын нэгдмэл хамтын тvvх бичигдээгvй ажээ.
Тєгєлдєр Товын 1863 онд бичсэн Хорийн болон Агын буриадуудын эртний тvvхэнд монголын хори тvмэд угсаатны Барга баатар дайчин ноёны гурван хvvгийн отгон нь Хоридой мэргэн гэж байгаад тvvний анхны гэргий Багужин гуайгаас Алунгуа нэртэй ганц охин хоёрдахь Шаралдай гэдэг гэргийгээс нь Галзууд, Хуасай, Хvвдvvд, Гучид, Шарайд, гэж таван хvv, гуравдахь Нагатай хэмээх гэргийгээс нь Харгана, Худай, Бодонгууд, Халбин, Цагаан, Батанай гэж 6 хvv тєрж нийт 11 болсон байна. Эд нар єсч єндийгєєд арван нэгэн овогтон болж эцгийн нэрээр тэдний нэр хори буриад болжээ гэж дурьджээ.
Yvнээс гадна єєр нэгэн домогт єгvvлэхдээ: Буриад хэмээх язгууртан Байгал нуурын урд талаар суурьшиж, Бэдэ Улстай, Бvртэ-Чєнийн язгууртай нийлж баруун зvг тийш нvvж тархжээ. Баргажин гэж нутагт Барга баатрын Буриад, Хєридай гэдэг хоёр хvvтэй байсан аж. Буриад нь Байгалийн эсрэг талд Зvлхэ голоор нутаглаж, загас агнуураар амьдран сууж байв. Энэ хоёр хvvгээс гарсан нь овооцой, єлцєн, чоно гэх мэт Эхиридийн 8 эцэг, алагуй, хурумша, ашабагад гэх мэт Булагадай 9 эцгийн зон болжээ гэжээ