蒙古青年论坛

 找回密码
 注册
查看: 100|回复: 3

大学生摔跤世锦赛开幕 蒙古国将参加所有比赛

[复制链接]
发表于 2006-6-19 06:22:06 | 显示全部楼层 |阅读模式
新华网乌兰巴托6月15日电 2006年第七届世界大学生摔跤锦标赛15日在蒙古国首都乌兰巴托拉开战幕,来自30多个国家和地区的运动员将参加男、女共18个级别的角逐。

这次比赛将持续6天,分别进行男子古典式摔跤7个级别和男、女自由式摔跤11个级别的比赛。中国队派出了17名男选手参赛。在第一天进行的男子古典式60、74、96公斤级的比赛中,中国队将有2名选手出场参赛。

蒙古国将派运动员参加所有级别的比赛。据介绍,他们希望通过这次比赛锻炼队伍,为北京2008年奥运会做准备。

蒙古国成立了以卫生部长为首的组织委员会负责这次大赛的筹备工作,这是蒙古国首次承办这类比赛。
发表于 2006-6-19 12:24:53 | 显示全部楼层
苏日图 总能提供及时的新闻报道,支持。
发表于 2006-6-19 15:36:29 | 显示全部楼层
Туркvvд эхний єдєр хоёр аваргатай

Оюутны ДАШТ-ий эхний єдрийн медальтнууд

60 кг (10 бєх) 1. Ём Хьюк (БНСУ), 2. Б.Хамид (Иран), 3. С.Адомайтас (Литва), У.Туфенк
74 кг (13 бєх) 1. С.Тифек (Турк), 2. В.Венкайзис (Литва), 3. А.Адилов (Казахстан), А.Деманкин (ОХУ)
96 кг (15 бєх) 1. А.Гvзель (Турк), 2. Ф.Реза (Иран), 3. Ли Юэ (БНСУ), Н.Хэйки (Эстон)

Чєлєєт, сонгомол бєхийн оюутны ДАШТ-ий эхний єдєр туркvvд тун одтой барилдлаа. Энэ єдєр болсон гурван жингийн хоёрт нь тэд аваргалав. Харин Ираны бєхчvvд азгvй байсан.
Медалийн тєлєє гурван иран барилдсан боловч нэг нь ч ялсангvй. Хамгийн гол найдвар, дэлхийн цомын аварга Б.Хамид нь БНСУ-ын Ём Хьюкэд дийлдсэн юм.

Єчигдєр сонгомол бєхийн бусад жингийн барилдаанууд болж єндєрлєлєє. Манай улсаас ямартай ч нэг медалийн болзол хангав. 120 кг-ын жинд Ц.Магалжав эхний тойрогт гоц мєргєєд, хагас шигшээд Японы Т.Сатог буулгаж аван Ираны Г.Али Резатай алтан медаль булаацалдахаар болсон.

55 кг-д С.Сайнбаяр Японы К.Хасэгавад ялагдаж тэмцээнийг орхилоо. Японы бєх хэсгийн аваргын тєлєє АНУ-ын М.Спенсерийг бараагvй юм. Энэ жинд М.Спэнсер Ираны Б.Ясинтай тvрvv байр булаацалдана.

66 кг-д Н.Наранбаатар Ираны М.Алид, 84 кг-д Н.Цэрэнчунт АНУ-ын Ч.Бэттсэд дийлдсэн. Тэдгээр бєхчvvд жин бvртээ алтан медалийн тєлєє шалгарч vлдсэн тул манайхан дагах барилдаан хийнэ.
Єнєєдєр эмэгтэйчvvдийн чєлєєт бєхийн тэмцээн эхлэх ба 48 кг, 55 кг, 63 кг 72 кг-ийн аваргууд тодорно. Манай улсаас ДАШТ-ий хvрэл медальт гавьяат тамирчин Ц.Энхжаргал, Азийн аварга, ОУХМ Н.Отгонжаргал, спортын мастер Б.Одончимэг, ОУХМ О.Бурмаа нар зодоглоно.
发表于 2006-6-22 17:44:04 | 显示全部楼层
Д.Оюунболд агсны шавь нар оюутны дэлхийн аварга боллоо

                                  Ж.БАТМӨНХ (2006.06.21)
   Улаанбаатар хотноо зургаан єдєр vргэлжилсэн чєлєєт, сонгомол бєхийн оюутны ДАШТ єчигдєр єндєрлєлєє. Манай улсаас сонгомлын тєрєлд Ц.Магалжав (120 кг) мєнгєн медаль хvртсэн бол чєлєєт бєхийн эмэгтэйчvvд долоон жингийн зургаад нь тvрvv байр булаацалдан, таван алт хамсан билээ. Тэгвэл єчигдєр, уржигдар болсон чєлєєт бєхийн эрэгтэйчvvдийн тєрєлд монголчууд мєн л амжилттай барилдан, дэлхийн аваргын тоог нэгээр нэмсэн.

V.19
55кг
Манай гол найдваруудын нэг, ДАШТ-ий хvрэл медальт, “Измир-2005” Универсиадын аварга, гавьяат тамирчин Б.Наранбаатар Японы Ш.Фvжимото, Ираны Т.Дадаши, Беларусийн В.Андреев нарыг хожиж аваргын тєлєє барилдаанд шалгарсан. Энэ жинд 10 орны бєх зодоглосон бєгєєд нєгєє талаас ОХУ-ын А.Зудаев гарч ирсэн юм.

ОХУ-ын бєх эхний vед 1:0-ээр давамгайлсан. Хоёрдугаар vед цаг дуусахаас 20 секундийн ємнє Б.Наранбаатар орос бєхийг дэвжээний зах руу тvрж яваад зайлах гэхэд нь зvvн тахимдаад гурван оноо авлаа. Шийдвэрлэх гуравдугаар vед хоёр бєх хэн хэнээсээ оноо авалцаагvй тул шодоход А.Зудаевт аз таарав. Орос бєх гавьяатын зvvн хєлийг авч тvрж хєєгєєд нэг оноо аван, оюутны дэлхийн аварга боллоо.

1.А.Зудаев (ОХУ)
2.Б.Наранбаатар (Монгол)
3.Т.Дадаши (Иран)
3.Ким Жун Хван (БНСУ)

66 кг
ОУХМ Б.Батзориг БНХАУ-ын Б.Оюунбилэг, Украины Л.Базан нарыг буулган авч аваргын тєлєє шалгарсан бол нєгєє талаас АНУ, Узбекистан, Японы бєхчvvдийг давсан Ираны М.Хамид гарч ирсэн. Шvглийн дуутай зэрэгцэн манай бєх тохой алгадан ард нь гараад шахаж эргvvлж тоог даруй 3:0 болгочихов. Энэ vед иран бєх vргэлжлvvлэн барилдахаас татгалзсанаар монголчууд дахин нэг дэлхийн аваргатай боллоо. Иран бєхийн хуучин бэртэл сэдэрсэн бололтой. Б.Батзориг бол Азийн АШТ-ий хошой мєнгєн медальт, одоо 23 настай, манай улсын єсєх ирээдvйтэй шилдэг бєхчvvдийн нэг юм.

1.Б.Батзориг (Монгол)
2.Б.Хамид (Иран)
3.Л.Базан (Украин)
3.С.Цvкаса (Япон)

84 кг
Энэ жил Азийн аварга болсон ОУХМ Ч.Ганзориг медаль ч vгvй хоцорлоо. Тэрбээр хэсгийн аваргын тєлєє ОХУ-ын А.Исаевт сvvлийн vед 1:0-ээр хошуучилж яваад нэг оноо алдан ялагдсан. Хvрэл медалийн тєлєє АНУ-ын Жейк Херберттэй тулж, эхний vеийг 9:3-аар буюу техникийн илт давуугаар авав. Гэвч дараагийн хоёр vед нэг ч оноо авалгvй ялагдлаа. Энэ жингийн аваргаар манай бєхийг ялсан А.Исаев тодорсон юм.

1.А.Исаев (ОХУ)
2.Е.Байдуашов (Казахстан)
3.Ж.Херберт (АНУ)
3.Б.Муха (Украин)

120 кг
Манай эрэгтэй бєхчvvдээс хамгийн тааруу барилдсан нь Д.Лхагвадорж боллоо. Тэрбээр эхний тойрогт хийлээд, хоёрдугаар тойрогт АНУ-ын К.Конрадад цэвэр ялагдсан юм. Америк бєх шигшээ барилдаанд шалгараагvй тул манай бєх тэмцээнээ цааш vргэлжлvvлэх эрхгvй болсон.
Энэ жингийн алтан медалийг залуучуудын дэлхийн аварга Алжаханди Пур хvртлээ.

1.А.Пур (Иран)
2.А.Сватковский (Казахстан)
3.А.Бхуллер (Канад)
3.К.Конрад (АНУ)

V.20
Энэ єдєр Монгол, Ираны дуэль єрнєсєн гэхэд болно. Єчигдєр явагдсан гурван жинд бvгдэд нь энэ хоёр орны бєх хэсгийн аваргын тєлєє тулсан. Энэхvv дуэльд иранчууд 2:1-ээр яллаа.
60 кг-ийн жинд спортын мастер Д.Лхагвадорж Туркийн Эрин Кетчинтэй тvрvv байр булаацалдав. Манай бєх эхний vед 2:0-оор хожиж, хоёрдугаар vед 3:3-аар тэнцсэн ч дэвжээний захад суйлж, гэдрэг унаган 3 оноо бєєнд нь авсан онооны чанараар дэлхийн аварга боллоо.

1.Д.Лхагвадорж (Монгол)
2.Э.Кетчин (Турк)
3.В.Корякин (Кыргызстан)
3.И Жэ Хо (БНСУ)

Ємнєх єдєр нь аварга болсон Б.Батзориг болон Д.Лхагвадорж нар олимп, ДАШТ-ий хvрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны унаган шавь нар билээ.

74 кг
Энэ жингийн аваргын тєлєє Ираны Х.Хабиби БНХАУ-ын Н.Сэргэлэнтэй хvч vзсэн ч ємнєд хєршийн бєх яллаа. Манай Д.Гомбодорж Польшийн П.Коушкитай барилдан хvрэл медалийн болзол хангав.

1.Н.Сэргэлэн (БНХАУ)
2.Х.Хабиби (Иран)
3.Л.Лука (Франц)
3.Д.Гомбодорж (Монгол)

96 кг
Энэ жингийн алтан медалийг Ираны бєх зvvж, манай Б.Сайнбаяр хvрэлтэй хоцров. Тэрбээр залуучуудын дэлхийн аварга Г.Шахабад цэвэр ялагдсан юм.

1.Г.Шахабад (Иран)
2.Д.Зилберман (Канад)
3.Д.Сайнбаяр (Монгол)
3.З.Мамутов (Казахстан)
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-24 13:43 , Processed in 0.011009 second(s), 14 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表