|
|
发表于 2006-11-11 14:46:31
|
显示全部楼层
Дуут нуур
УГЖ. С.Батсvх
Зогссод байх нь аялгуу тvрээд
Зоргол халиун буга нь урадах юмаа
Нvцгэн уулсаа аргадан таалаад
Нvдэн нуур уилаад байх юмаа
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргvй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна
Сонсоод байх нь аялгуу тvрээд
Согоо нь буга руугаа явж байх юмаа
Аялгуу сайхан дуундаа уяраад
Аргасан нvдэнд нулимс хурах юм
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргvй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна
Чагнаад байх нь аялгуу тvрээд
Чанх дэргэд хvvхэд уйлах юмаа
Сэвлэгтэй vрийхээ дууг сонсоод
Сэтгэл нэг л vймрээд байх юмаа
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргvй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна |
|