蒙古青年论坛

 找回密码
 注册
12
返回列表 发新帖
楼主: chogjil_2

Монгол шүлэг

[复制链接]
 楼主| 发表于 2006-11-18 21:49:03 | 显示全部楼层
Чи бидний хайр

                                                               Ganaa

Уруулан дусал балын амтат жаргал гэж байдаг....…чиний үнсэлт
Усан болор шорвог үнэн зовлон гэж байдаг.....…чиний нулимс
Уучлал хүсэх бодол сэтгэлийн шарх гэж байдаг.....…миний зүрх
Уйтгар хэлхсэн үзгэн шивнээтэй тайтгарал гэж байдаг.....…миний шүлэг

Уснаас тунгалаг, цаснаас цагаахан сэтгэл байсан..... …бидний дурлал
Ухаарал эрж,.зүүд эргэсэн мөчүүд байсан.....…бидний хагацал
Уянга ялдам янагийн шаргал түүх байсан.....…бидний дурсамж
Учрал, болзоо, жаргал, зовлонгийн  тоглоом байсан.......…бидний хайр
 楼主| 发表于 2006-11-18 21:53:52 | 显示全部楼层
Би ба миний хайр

                                                          Funky Love

Дурлал хайрын нэгэн хэсэг би
Дуу шүлэгний нэгэн хэмнэл би
Дусал нулимсны нэгэн ширхэг би
Дуулим хорвоогийн нэгэн сэтгэл би

Надад байгаа болгон зөвхөн чинийх
Надад байгаа сэтгэл зөвхөн хайрынх
Надад байгаа итгэл зөвхөн зүүднийх
Надад дурласан ч чи минь хүнийх
 楼主| 发表于 2006-11-18 21:58:37 | 显示全部楼层
Хоёр дахь хайр


                                                                                           Ganaa



Нэг л мэдэхэд чамд би дурлачихсан
Нисэн ирэх цагаахан өдрүүдэд дасчихсан
Тэр л өдрүүдэд чи надтай цуг байж
Тэврэлдсэн, инээлдсэн бас  дурласан

Хайр гэж  ямар ялдамхан төсөөлөл байдгийг
Хамгийн анх мэдрэхдээ ч ийм байгаагүй ээ
Халуун сэтгэл, дулаан харцны илчинд
Хайлна гэдгээ мэдсэнгүй явлаа

Дулаахан үдшийн болзоонд энгэр задгайлж
Дурдатгал, дурсамж хоёроо сэдрээж Бас мартуулж
Дуугүйхэн өнгөрөх насны гэнэн дурлалаас  үлдсэн
Дуусашгүй мөрөөдөлийг дахин эхлүүлсэн хоёр дахь хайр минь ээ

Би чамд хайртай гэдэг үгний үнэ цэнэ
Битүүхэн байснаа Халамцуу аалиар асгарч хөврөөд л
Би ер нь хэн юм бэ? Дахиад дурлах
Бишгүй л олон тасарсан дурлалын чавхдас минь хөглөгдөөд байна

Одоо надад түүнээс өөр юу ч бодогдохгүй байна
Оддын гялбаа үүлс сэмлэх шөнийн цагаар
Орчлонгийн жам дурлалын гэгээн харгуйгаар
Оргилох хүсэлдээ хөтлөгдөн  хоёр дах хайрлуу алхалнам би
 楼主| 发表于 2006-11-18 22:27:52 | 显示全部楼层
Бурхан хүсэл

                                                                Ж.Мөнхбат


Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж
Сэлэнгийн урсгал мэт их хүчийг хурааж
Ерөөлийн хадагт хүслээ ес болгон зангидаж
Есөн тугтаа хүчээ нэг болгож залбирсан
Өвгөдийн минь өв
Өрлөгийн минь эв
Мандаж гандаж зовсон эх орноо
Маргааш хайрлана гэвэл орой биш үү элгэн түмээн
Төрийн сүлд өршөө гэж сүүгээ өргөдөг үрэстээ
Төмөр мэд хатуурхвал буруу биш үү эх ороон
Хадаг дэлгэсэн гарт чинь эв байна уу гэж
Хаан төрдөг гэрт чинь эе байна уу гэж
Хасбуу тамганы дардас бүтэн байна уу гэж
Хаан төрийн чинь сүлд босоо байна уу гэж
Бүтэн заяатай Монголын хаяа бүтэн байна уу гэж
Бүүвэйн дуутай гэрт чинь удам ариун байна уу гэж
Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан
Эцэг өвгөдийн сүнс биднээс асууж байна
Эрхт төрийн сүлдэн биднээс асууж байна
Арга билэг зөрөлдсөн алтан соёнбо шиг
Арслан заан ноцолдсон аавын гэрийн хормой шиг
Ерөөл ерөөлийн нүд тааруулж хүслээ шивнэе
Есөн зоосны нүх таруулж хүслээ шивнэе.
Жадны үзүүрээр монгол гэдэг нэрийг
Хадны сүг зурагтай нь сийлж үлдээснийг амилуулж хайрла
Тургиж манддаг номхон улаан наран дор
Тулганы гал шиг бадарсан төрийг минь амилуулж хайрла
Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох
Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох
Булгилах энэ л зүрхнийхээ чин ганцхан хүслийг
Бурхан танд шивнэлээ шүү,
Бурхан чамайг бурхан өршөөг өө!
 楼主| 发表于 2006-11-18 22:32:45 | 显示全部楼层
Арга билгийн ертөнц

                                                            Ж.Баяржаргал


Хөхөмдөг манант ертөнцөд сэтгэхүйн тулааныг өдөө гэж
Хүн сүмбэ гүрнээс эзэн богдын зүг давалгаа хаясан
Хүрэн улаан тамлага цус ихтэй тэнгис
Булгилж түрхрэн байж намайг төрүүлсэн юм
Бурхад нь эзэнгүй юм шиг шивээ хялганатай тал нутаг
Өргөслөн тарчлааж тосч авсан
Түүхийг буцаах хүрдийг Архимед шиг хөшинө гэж
Төмөр хаан Бурашанинтай нийлж овоолсон хүний араг яс
Нурж шаргин байж намайг төрүүлсэн юм
Номын мэргэд нь эзэнгүй юм шиг
Шиминус чөтгөрийн тогоо хөмөрсөн гүйдэл дундуур өсөн торнисон
Амьд байгалийн цус нулимс хар хөлсийг мэдэр гэж
Ассурын орны цохилтын гэрэлт долгион уулзаж тэсэрнэ
Дорнын хээр талыг цөмлөхөд би төрсөн
Угаасаа эзэнгүй эх нутгийн
Хайлмаг нарны гэрэлд жихүүцэж амьдарна
Дэлхийн явдлыг гэрлийн жилтэй харьцуул гэж
Дайсуны бөмбөрцгөөс гадагш тийрэлтийн үзэгдэх зураа
Цацран соёрхож төв Азийн үүрийг мандуулахад би төрсөн
Тэнгэрийн сүүн зам эх барьсан эл өндөрлөгт
Тэнгисийн шуугиан хүрч иртэл эх нутагтаа би амьд явна
 楼主| 发表于 2006-11-18 22:37:32 | 显示全部楼层
Сайн байнауу Улаанбаатар минь

                                                                                             Б.Явуухулан


Хүүгээ өлгийдөөд орхисон эх шиг
Хүний нутагт сэтгэл тогтсонгүй
Холоос гүйсэн хангал морь шиг
Хорвоод хосгүй чамдаа ирлээ.
Сайн байна уу, Улаанбаатар минь?

Хүний сайхан үрийг үзээд
Өөрийн үрийг хэн мартах вэ
Борооны дараах нар шиг чамайгаа
Бэтгэртлээ би чинь санаж явлаа.
Сайн байна уу, Улаанбаатар минь?

Саяхан мэндэлсэн эх үр хоёр
Сайхан хүйгээрээ холбоотойн адил
Энхрий хот чамтайгаа би
Энэ биеэрээ хлбоотой юм.
Сайн байна уу, Улаанбаатар минь?

Тив дэлхийн уудам гэдэг
Тэнүүн болоод уужим юм.
Тохмын чинээ зайгий нь эзлэх
Төрөлх нутаг үнэтэй юм
Сайн байна уу, Улаанбаатар минь?

Хүүгээ өлгийдөөд орхисон эх шиг
Хүний нутагт сэтгэл тогтсонгүй
Холоос гүйсэн хангал морь шиг
Хорвоод хосгүй чамдаа ирлээ.
Сайн байна уу, Улаанбаатар минь?
1959 он.
发表于 2006-11-19 08:15:19 | 显示全部楼层
Баярлалаа ахаа , яг шүлэг олж чадахгүй зовж байсанд тусалсанд баярлалаа:victory:
 楼主| 发表于 2006-11-19 14:12:59 | 显示全部楼层
ОТГОНБАЯРТАА

                                                                Ц.Энхмаа


Үг минь гацчихлаа
Нулмис минь садарчихлаа
Өдөр мөртлөө харанхуйлчихлаа
Өвс хүртэл гуньчихлаа
Тэвэрч амжаагүй андаа
Тэнгэрт буцаахыг  би  хүсэхгүй нь
Тэргэл сар мандах нарны зүг
Тэнгэрлэг шүлгүүдтэй нь хамт
Үдэхийг ч  бас тэвчихгүй нь
Сэтгэлд минь нэгэн орон зай дутах нь
Сэмээрхэн  одох   анд минь шүлэгтэйгээ
Сэрүүн хорвоог туулсан намтартайгаа
Сэвэлзүүдж гэгэлзүүлсэн ухааралтайгаа
Сэтгэлд минь  дутах нь анд минь
Үг минь гацчихлаа
Нулмис минь садарчихлаа
Өдөр мөртлөө харанхуйлчихлаа
Өвс хүртэл гуньчихлаа

Сэтгэл минь уйлна
 楼主| 发表于 2006-11-19 14:16:38 | 显示全部楼层
Баяртай андуудаа, би хорвоогоос явахаар боллоо


Миний бие энэ сүлжээнд нэг жил гаруйн хугацаанд холбогдож та бүгдтэй өөрийн бодол санаа шүлгээрээ холбоотой байлаа. Миний бие Хангүгт зүрхний мэс засал хийлгэх журмаар энэ нэг жил гаруйн хугацаанд эмчлүлсэн билээ. та бүхний сайхан шүлгийг уншиж Notebook-ээ тэвэрч хэвтсэн өдрүүд амьдралын минь сүүлчийн өдрүүд байжээ.

Зүрхний маань тэн хагас нь хиймэл төхөөрөмж байсан бөгөөд над шиг ийм зүрхтэй монгол хүн нийтдээ 8 байснаас өдгөө Ганбаа бид 2 л үлдэж дээ. миний аппаратны хугацаа энэ сарыйн дундуур дуусч байгаа бөгөөд цаашид үргэлжлэн ажилах боломжгүй гэсэн шийдвэр нэгэнт гарсан билээ. Ганбаагийн хувьд одоогоор эрүүл саруул УБ-т такси жолоодоод л явж байгаа. чи бид адилхан хувь заяатай ч үлдсэн амьдралаа сайхан өнгөрүүлээрэй.

Би гавих юмгүй жирийн л нэгэн байсаан. гэхдээ миний амьдрал, хувь заяа үнэхээр сайхан байсаан, бурхан минь би танд хэзээч гомдохгүй. миний шүлгийг уншиж байсан, шүүмжилж байсан, дэм өгч явсан та нартаа баярлалаа.

Хань, үр хүүхдүүд, ээжээ та нартаа би үргэлж хайртай байх болноо. намайг битгий мартаарай.

Отгонбаяр
 楼主| 发表于 2006-11-19 14:29:28 | 显示全部楼层
Энэ Онтгонбаяр Солонгос т эмчилүүлж байсан юм,түүний бичсэн шүлгээс "Амьддаа бие биеэ хайрлацгаая хүмүүсээ Алив байгаа бүхнээ бусдаас бүү харамла хүмүүсээ....."гэдэг нь олон хүний ам дамжиж уншигдаж байна.Түүний бичсэн шүлэг дотроос монгочуудынхаа ертенцийн үзэлт нь тод харагдаж байна гэж би үзнэ.
 楼主| 发表于 2006-11-19 14:44:54 | 显示全部楼层
Eejdee

                                                             Tsatsaral


Zurkhee daaruulj namaig ulgiiden
Zuudee uursuulj shunujin buuvei ayalsan
Suns suuder hagatsah tavilan tachir orchlond
Sanaanii hui taslalgui namaigaa l geh ejii mini

Sanchigand chini buusan hyaruu buhnii toogoor
Sanaa aldaj yavah gunig mini yumsan uu, eejee
Magnaid chini suusan urchlee buhniig ilben
Melmii shirgeej yavah haruusal mini yumsan uu, eejee

Tavilan buhnees mini nuutsalj enger buruu deeliig
Daavuu emjeertei oej ungu yugii ni buuruulsan,
Oohon tsagaan chuluug ondog hemeen itguulj
Ulmii tsegnuulsen uhaaniig tani deedelii gesen yum aa, eejee
   
Tandaa hyazgaargui ih hairtai shuu, eejee
发表于 2006-11-20 21:13:47 | 显示全部楼层
saihan shuleg'uud bn a ~~~~
发表于 2006-11-20 21:43:12 | 显示全部楼层
Goyo shuleg bna !!
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-24 18:53 , Processed in 0.013278 second(s), 11 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表