П.Батсайхан: америкт эрх чєлєєг цээж дvvрэн амьсгалдаг гэж битгий бодоорой
-Та АНУ руу ямар зорилгоор явсан бэ?
-АНУ-ын Нью-Иорк хот дахь Уран зургийн холбоонд дєрвєн жилийн хугацаатай сурахаар очсон. Анхны соёлын солилцооны оюутны нэг нь би.
-Америкийн Холбооны мєрдєх товчооныхон таныг хилс хэрэгт холбогдуулан баривчилсан гэв vv?
-Баривчлахаар барахгvй юм болсон. 1997 оны гуравдугаар сарын 2-нд Нью Иоркийн Холбооны мєрдєх товчооны нууц ажилтан эмэгтэй энгэр дээрх таних тэмдгээ vзvvлээд намайг баривчилсан. Яг хэн бэ гэдгийг нь сvvлд Канадын цагаачдын холбооныхноос мэдсэн. Тэр єдєр намайг баривчлаад шууд хорьсон.
Сурталчилгаа
Тавдугаар сарын 21-нд “Рокер айленд” хэмээх шорон руу шилжvvлсэн. Тэндэхийн 13 хорих тєвд 33 мянган хоригдол ял эдэлдэг юм билээ. Дараа нь Манхеттен дахь нууц шорон руу аваачаад АНУ-д тагнуул хийж байгаа гэсэн ял тулгасан.
-Яагаад тагнуул гэж?
-Миний паспорт БНМАУ гэсэн хаягтай байсан болохоор аль ч улсын иргэн биш, хуурамч бичиг баримттай байна гээд л “явж” єгсєн дєє. Миний хувьд, тєрийн шугамаар АНУ-д очсон. Гэтэл БНМАУ гэж хаана ч байхгvй. Тэгэхээр аль нэг улсын иргэн АНУ-д тагнуул хийх зорилгоор ирсэн гээд ял тулгасан. Би Монгол хvн гэдгээ хэчнээн батлаад ч нэмэр болоогvй.
-Паспорт солигдохоос ємнє явсан гэдгээ хэлсэн vv?
-Хэлэлгvй яах вэ. Манай улсын нэр уг нь БНМАУ байхад би танай улсад ирсэн юм, 1992 онд Монгол Улс нэртэй болсон гээд л мянгантаа тайлбарласан.
-Элчин сайдын яам, НYБ-ын тєлєєлєгч гээд монгол хvний асуудлыг зохицуулах байгууллагад хандахгvй яасан юм бэ?
-НYБ-ын байнгын тєлєєлєгч Л.Эрдэнэсvрэн мэдэж байгаа. Надад туслаагvй. Америкууд манай Элчин сайдын яам руу мэдэгдсэн гэсэн. Надыг тоогоогvй дээ. Тэгээд ч америкуудад би тагнуулч байх магадлал тєрvvлсэн шиг байгаа юм. Тухайн vед над шиг дундаж сэхээтний хvvхэд АНУ-д суралцана гэдэг хамгийн боломжгvй зvйл байсан. Гэтэл би тэнд оччихсон нь тэдний гайхшралыг тєрvvлсэн тєдийгvй байж болшгvй асуудал. Бас дээр нь миний гар, бие дээрх сорви тэдний анхаарлыг онцгой татсан. Намайг “бэлтгэгдсэн” хvн гээд л хардаад байсан юм. Юуных нь бэлтгэгдэх вэ дээ, би чинь 1986 онд ТЭЦ-3-ын єндєр даралтын XIII зууханд ажиллаж байхдаа дэлбэрэлтэд єртєж тvлэгдэж vхэх дєхсєн хvн шvv дээ. Тэгээд тахир дутуугийн группэд орсон. Тєрийн буянаар Москвад таван удаа хагалгаа хийлгэж, Сочид сувилуулж байлаа.
-Заавал АНУ руу явах хэрэг байсан юм уу?
-1990 онд Нью Иоркт тахир дутуу тамирчдын нийтийн гvйлтэд оролцох аз тохиосон юм. Тэндээс ирээд удаагvй байтал тус хот дахь Уран зургийн холбооноос “Хэрэв Монголын Засгийн газар зєвшєєрбєл зурах авьяастай, хєгжлийн бэрхшээлтэй хvнийг зургийн сургуульд суралцуулъя” гэсэн урилга ирvvлсэн. Тэр шалгуурт би тэнцсэн хэрэг, тэгээд л явсан.
-Америкийн шоронгийн нєхцєл хэцvv байв уу?
-Нью Иорк, Пенсильванид 1999 оны аравдугаар сарын 8 хvртэл хоригдсон. Хамгийн хэцvv нь, оюун сэтгэхvйгээ дарамтлуулж байсан нь харамсалтай. Хоолоор хордуулах, цахилгаанаар цохиулах, хортой хий дvvргэсэн єрєєнд суулгах гээд янз бvрээр зовоодог юм билээ. Бvгдийг нь биеэр эдэлсэн дээ. Хамар амнаас цус гарч, чихрийн шижин євчин даамжирсан гээд бие сэтгэлийн хувьд эдэлсэн зовлонг тоочих хэрэггvй даалаа. Эхний удаа яг 29 сар хоригдоод гарсан. Намайг тагнуулч болгох гэж тэд мєн ч их зvтгэсэн дээ. Холбооны мєрдєх товчооны Нью-Жерси хэлтсийн ажилтан Линда Сузмель 1997 оны долдугаар сард надтай уулзахдаа намайг тагнуулч болгон тодруулах гэж ямар их хичээсэн гээч. Бид таван цаг ярилцсан юм.
Намайг 1999 оны аравдугаар сарын 8-нд шоронгоос суллахдаа Монгол Улсын тєрийн болон Засгийн газрын байгууллагатай холбоо харилцаа тогтоохыг хориглосон. Тэр vед С.Зориг алагдсан учраас Монголын улс тєрийн байдал тогтворгvй байна, эх оронд нь буцааж болохгvй гэж шийдвэрлээд Пенсильванид амьдрах зєвшєєрал олгосон.
-Дараа нь дахиад хорьсон нь ямар учиртай юм бол?
-АНУ-ын хуульд хориглох єчvvхэн ч зєрчил би гаргаагvй. Гэтэл 2003 оны есдvгээр сарын 24-нд бас дахиад л баривчилсан. Ямар сvртэй баривчилгаа болсон гэж бодно вэ. Яг л кинонд гардаг шиг юм болсон. Манай байшинг хоёр “Ланд Круйзер”-тэй, бvрэн зэвсэглэсэн цагдаа нар тойрч бvслээд л. Нvvрэндээ багтай, буутай дєрвєн хvн аймаар сvржин байдалтай орж ирээд намайг гэрээс авч гарсан. Тэр єдрєєс эхлэн 42 сар хоригдсон. Намайг гурван муж дамжуулж найман нууц газарт хорьж шалгасан. Бас л тагнуулч гэж нотлохыг оролдсон. Би угаасаа тагнуулч биш юм чинь, тэд юугаа олж “долоох” вэ дээ. Уг нь хэн нэгнийг гэрээс нь баривчлах шаардлага гарвал АНУ-ын Yндсэн хуульд зааснаар, хууль, хяналтын байгууллагаас заавал зарлан дуудах бичиг єгєх ёстой. Гэтэл намайг шууд л баривчилсан нь тэр. |