|
|
发表于 2006-6-22 17:44:04
|
显示全部楼层
Д.Оюунболд агсны шавь нар оюутны дэлхийн аварга боллоо
Ж.БАТМӨНХ (2006.06.21)
Улаанбаатар хотноо зургаан єдєр vргэлжилсэн чєлєєт, сонгомол бєхийн оюутны ДАШТ єчигдєр єндєрлєлєє. Манай улсаас сонгомлын тєрєлд Ц.Магалжав (120 кг) мєнгєн медаль хvртсэн бол чєлєєт бєхийн эмэгтэйчvvд долоон жингийн зургаад нь тvрvv байр булаацалдан, таван алт хамсан билээ. Тэгвэл єчигдєр, уржигдар болсон чєлєєт бєхийн эрэгтэйчvvдийн тєрєлд монголчууд мєн л амжилттай барилдан, дэлхийн аваргын тоог нэгээр нэмсэн.
V.19
55кг
Манай гол найдваруудын нэг, ДАШТ-ий хvрэл медальт, “Измир-2005” Универсиадын аварга, гавьяат тамирчин Б.Наранбаатар Японы Ш.Фvжимото, Ираны Т.Дадаши, Беларусийн В.Андреев нарыг хожиж аваргын тєлєє барилдаанд шалгарсан. Энэ жинд 10 орны бєх зодоглосон бєгєєд нєгєє талаас ОХУ-ын А.Зудаев гарч ирсэн юм.
ОХУ-ын бєх эхний vед 1:0-ээр давамгайлсан. Хоёрдугаар vед цаг дуусахаас 20 секундийн ємнє Б.Наранбаатар орос бєхийг дэвжээний зах руу тvрж яваад зайлах гэхэд нь зvvн тахимдаад гурван оноо авлаа. Шийдвэрлэх гуравдугаар vед хоёр бєх хэн хэнээсээ оноо авалцаагvй тул шодоход А.Зудаевт аз таарав. Орос бєх гавьяатын зvvн хєлийг авч тvрж хєєгєєд нэг оноо аван, оюутны дэлхийн аварга боллоо.
1.А.Зудаев (ОХУ)
2.Б.Наранбаатар (Монгол)
3.Т.Дадаши (Иран)
3.Ким Жун Хван (БНСУ)
66 кг
ОУХМ Б.Батзориг БНХАУ-ын Б.Оюунбилэг, Украины Л.Базан нарыг буулган авч аваргын тєлєє шалгарсан бол нєгєє талаас АНУ, Узбекистан, Японы бєхчvvдийг давсан Ираны М.Хамид гарч ирсэн. Шvглийн дуутай зэрэгцэн манай бєх тохой алгадан ард нь гараад шахаж эргvvлж тоог даруй 3:0 болгочихов. Энэ vед иран бєх vргэлжлvvлэн барилдахаас татгалзсанаар монголчууд дахин нэг дэлхийн аваргатай боллоо. Иран бєхийн хуучин бэртэл сэдэрсэн бололтой. Б.Батзориг бол Азийн АШТ-ий хошой мєнгєн медальт, одоо 23 настай, манай улсын єсєх ирээдvйтэй шилдэг бєхчvvдийн нэг юм.
1.Б.Батзориг (Монгол)
2.Б.Хамид (Иран)
3.Л.Базан (Украин)
3.С.Цvкаса (Япон)
84 кг
Энэ жил Азийн аварга болсон ОУХМ Ч.Ганзориг медаль ч vгvй хоцорлоо. Тэрбээр хэсгийн аваргын тєлєє ОХУ-ын А.Исаевт сvvлийн vед 1:0-ээр хошуучилж яваад нэг оноо алдан ялагдсан. Хvрэл медалийн тєлєє АНУ-ын Жейк Херберттэй тулж, эхний vеийг 9:3-аар буюу техникийн илт давуугаар авав. Гэвч дараагийн хоёр vед нэг ч оноо авалгvй ялагдлаа. Энэ жингийн аваргаар манай бєхийг ялсан А.Исаев тодорсон юм.
1.А.Исаев (ОХУ)
2.Е.Байдуашов (Казахстан)
3.Ж.Херберт (АНУ)
3.Б.Муха (Украин)
120 кг
Манай эрэгтэй бєхчvvдээс хамгийн тааруу барилдсан нь Д.Лхагвадорж боллоо. Тэрбээр эхний тойрогт хийлээд, хоёрдугаар тойрогт АНУ-ын К.Конрадад цэвэр ялагдсан юм. Америк бєх шигшээ барилдаанд шалгараагvй тул манай бєх тэмцээнээ цааш vргэлжлvvлэх эрхгvй болсон.
Энэ жингийн алтан медалийг залуучуудын дэлхийн аварга Алжаханди Пур хvртлээ.
1.А.Пур (Иран)
2.А.Сватковский (Казахстан)
3.А.Бхуллер (Канад)
3.К.Конрад (АНУ)
V.20
Энэ єдєр Монгол, Ираны дуэль єрнєсєн гэхэд болно. Єчигдєр явагдсан гурван жинд бvгдэд нь энэ хоёр орны бєх хэсгийн аваргын тєлєє тулсан. Энэхvv дуэльд иранчууд 2:1-ээр яллаа.
60 кг-ийн жинд спортын мастер Д.Лхагвадорж Туркийн Эрин Кетчинтэй тvрvv байр булаацалдав. Манай бєх эхний vед 2:0-оор хожиж, хоёрдугаар vед 3:3-аар тэнцсэн ч дэвжээний захад суйлж, гэдрэг унаган 3 оноо бєєнд нь авсан онооны чанараар дэлхийн аварга боллоо.
1.Д.Лхагвадорж (Монгол)
2.Э.Кетчин (Турк)
3.В.Корякин (Кыргызстан)
3.И Жэ Хо (БНСУ)
Ємнєх єдєр нь аварга болсон Б.Батзориг болон Д.Лхагвадорж нар олимп, ДАШТ-ий хvрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны унаган шавь нар билээ.
74 кг
Энэ жингийн аваргын тєлєє Ираны Х.Хабиби БНХАУ-ын Н.Сэргэлэнтэй хvч vзсэн ч ємнєд хєршийн бєх яллаа. Манай Д.Гомбодорж Польшийн П.Коушкитай барилдан хvрэл медалийн болзол хангав.
1.Н.Сэргэлэн (БНХАУ)
2.Х.Хабиби (Иран)
3.Л.Лука (Франц)
3.Д.Гомбодорж (Монгол)
96 кг
Энэ жингийн алтан медалийг Ираны бєх зvvж, манай Б.Сайнбаяр хvрэлтэй хоцров. Тэрбээр залуучуудын дэлхийн аварга Г.Шахабад цэвэр ялагдсан юм.
1.Г.Шахабад (Иран)
2.Д.Зилберман (Канад)
3.Д.Сайнбаяр (Монгол)
3.З.Мамутов (Казахстан) |
|