蒙古青年论坛

 找回密码
 注册
查看: 1266|回复: 32

Монгол шүлэг

[复制链接]
发表于 2006-11-12 18:09:56 | 显示全部楼层 |阅读模式
Ижийтэйгээ байхад би баян байсан
                                                                                                 Б.Лхагвасvрэн



Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггvй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт vхэл давж уулздаггvй шиг
Yнэнээ хэльеP
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бvгдээрээ миний нvдэн дотор л тvгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг vvрсэн ижийнхээ ар євєрт гvйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бєртєн бєртєн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бvжин бор хєлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дvvгсэн
Бурханы євєр дээр тоглодог байсан
Сvнс зайлам харанхуйн дунд
Сvv нємєрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан

Уул уулын орой уулздаггvй шиг
Yнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггvй шиг
Yнэнээ хэлье P
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогийн vхлээс бусдыг тоож гуйхгvй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан
Чилтлээ ширтэх,харчуудын нvдэнд хордсон
Чиний vзэсгэлэнд єєрийн чинь юм нэг ч байхгvй
Тєєрєг заяа чинь тэнгэр эцгийнх
Тєрсєн бие чинь газар эхийнх
Нулимс чинь хєх булгийн ус
Инээд чинь хєєрvv хадны цуурай
Эрвэлзэх сормуус чинь хиаг євснийх
Элбэг сєвх чинь харвасан ододынх
Илvv зангvй дєлгєєн чинь уулынх
Их тунгалаг зvс чинь сарных
Єнгє, сvvдрийн хорвоогоос булааж авсан vзэсгэлэн чинь
Єгсєн юм болохоороо буцааж чамаас авна
Гайхуулж яваа vзэсгэлэнгээс чинь
Ганц ч юм чиниих бишээ амраг минь
Ухаарч байна даа, ээж минь .

Єндєр ачтан ээж танийхаа
Єгєємєр их сэтгэлийн хариуд
Єєлєн хэлэх биш vнэнийг єгvvлэхэд
Єргєн асарч, баярлуулсан минь ховор доо. P

Эрх дураараа айлийн отгон гээд
Эрхлээд vгийг тань авдаггvй байж
Эр хvн шvv гээд ээж минь та
Эгч нараас минь их л ємєєрдєг байж.

Танийхаа vгvйд их л дуулгавартай залуу
Томоотой дорой нэгэн байдаг л эр
Танийхаа дэргэд уул шиг том эр
Тааваараа таахалзсан том баатар эр

Хайрлvvлахаар дуталгvй єссєн хэрнээ
Хайрлаж танийгаа жаргаасан минь vгvй.
Хандаж тусламж гvйх минь их ч
Хариулж єгсєн минь vгvй билээ. P

Хамгаас илvv дотно таньдаа
Хайртай шvv ээж минь гэж хэлсэн билvv?
Хаа ч явсан vгvйлдэг хэрнээ
Хааяa л утасддаг минь vнэнтэй билээ.

Oйлгoж байна даа, би бvгдийг ээж минь
Орчлонд ганц эрхэм хvн та л улдсэнийг P
Ooчвoл минь та л тvшиг болон татаж авдагийг
PОй ухаандаа тунгаан ухаарч байна даа, ээж минь.

Ухаарч байна!
 楼主| 发表于 2006-11-12 18:18:15 | 显示全部楼层
Зарим орой
                                         Р. Чойном

Тарчилж намайг яаж зовж байгааг
Танил бүсгүй минь мэддэг ч болоосой
Тайван сайхан орой, гадаа уулзаад
Та яагаа вэ? Гэж асуудаг ч болоосой

Хєндлєнгєєс нь чамайг харахад
Хєл чинь газар хүрэхгүй л явах юм
Хєгжилтэй цовоо аашны чинь цаана
Хєндүүр гуниг байдаг ч юм уу, хэн мэдэх вэ?

Бүстэй, бүсгүй хүн, бие биеийнхээ
Бүр нарийныг ямар мэдэх биш
Алаг зүрхнийхээ ёроолыг шавхаж
Аль алиндаа ямар хэлэх биш

Харин би л чамд яримаар байна,
Хайхарч хэрвээ сонсдог бол чинь
Урьд харин, сонсъё гэсэн хүн байхад
Уудалж ярих дургүй байж билээ...

[ 本帖最后由 chogjil 于 2006-11-12 18:22 编辑 ]
 楼主| 发表于 2006-11-12 18:32:10 | 显示全部楼层
ЭЭЖДЭЭ АЙЛГАЖ ХЭЛСЭН YГС
                                                                  
                                                                                  Р. Чойном



Ээж ээ надад юу ч хэрэггvй
Энхрийлэл ч хэрэггvй, зэмлэл ч хэрэггvй
Эм тан ч хэрэггvй
Хутга туухай ч хэрэггvй
Эхнэр ямар нь ч хэрэггvй
Гагцхvv Цэрэндулам хэрэгтэй.
Амьдрал цэнгэл нь олдохгvй бол
Адаглаад бараа нь хэрэгтэй.
Амраг хайр нь олдохгvй бол
Алаг нvд нь хэрэгтэй.
Алд бие нь олдохгvй бол
Зураг херег нь хэрэгтэй,
Амьд vхсэн сураг нь хэрэгтэй.
еер юу ч хэрэггvй, ээж ээ
еревдееч дээ, намайг ээж ээ
ервийтел харанхуй шенеер
Хvvгий чинь гээд ирдэг байсан
енчин янзага шиг тэр амьтныг
еревдееч, хайрлаач ижий минь,
Хvний бvсгvй vрийг та эс еревдвел
Хvй дэлхийд ямар ээж еревдех юм бэ,
Хvсэхгvй байгаа бол байг л дээ
Хvvд чинь таны мянган энхрийлэл хэрэггvй.
Амрагийн минь эсрэг хэлсэн ганц vг чинь
Алаг зvрхийг минь зуу огтолж байгааг
Аяа ижий минь мэдэж байна уу,
Аавд минь та урьд хайртай байгаагvй гэж vv.
Хонгор янагийн минь надад тэмvvлсэн хайрыг
Хорин хэдэн насандаа та дайраагvй гэж vv
Хоёр нvднийхээ нулимсыг арчин арчин явж
Хотод хоригдсон аав уруу минь очоо нь vгvй гэж vv.
еерийг чинь тэгж явахад хэн нэгэн ижий
еечилж ингэж хэлсэн бол танд ямар байх вэ p
Хэлvvлэх еетэй байгаа амрагийн минь буруу юм уу,
Хэрэгсэлгvй тэмvvлж байгаа миний буруу юм уу.
Цэцэг ергес алагласан энэ л хорвоо дээр ижий минь ээ
Цэрэндулам vгvй бол хvvгийн чинь зvрх цоо хатгуулаад байна аа.
Цэцэн тэнэг холилдсон энэ замбуулинд ижий минь ээ
Цэрэндулам vгvй бол хvvгийн чинь тархи юу ч бодож чадахгvй нь ээ.
Муухай хvv гэж алаг vрийг чинь хvн хэлээгуй байхад
Муу хvvхэн гэж амрагийг минь та хэлж яах нь вэ.
Алдаа дутагдлын минь шарх бvхнийг элгээрээ та халхлаад
Амьтанд хавчигдсан хvний vрийг ингэтлээ юунд еечлее вэ?
Хан хорвоод цорын ганцхан ижий танаа би
Хайрлах, гомдох, уурлах зэрэгцээд байна аа.
ессен биеэ эвдэж уйлан хайлан эх хvн болохдоо та
еерийнхийгее хайрлана, ереелийнхийг хялайя гэж ээж болоогvй биз дээ
 楼主| 发表于 2006-11-12 18:36:09 | 显示全部楼层
ЗАХИДАЛ

                                                          Р. Чойном



Захидал гэдэг, баяр баясгалан,
Залуу хvний хайрын сэтгэл,
Заримдаа бас, хэн нэгэн дээр
Задран дэлбэрэх хvнд бембег юм.

Хуудас хуудсаар их захидап дотор
Хумхийн тедий vнэн vггvй ч бий.
Хуруувчин чинээ нууцхан захидалд
Хувьхан заяа багтаад ирэх ч бий!

Эрээлсэн цэцэгтэй дугтуй дотор
Бараалсан аянга зангираад ирэх ч бий,
Инээсэн зурагтай дугтуйн цаана
Ирлэсэн хутга нуугдаад ирэх ч бий.

Yнэртэн шингээсэн анхилуун хуудсанд
емхий санаа багтаад ирэх ч бий,
Yзэмж цэвэрхэн бичгийн мерvvдэд
Yхсэн заль шингээд ирэх ч бий.

Алга дарамхан захидлын дугтуйд
Алах дайсан, аврах нехер,
Амрагийн дунд чулуудсан яс,
Амьдралын замд булсан хавх,

Хахууль амласан бялдуучлалын ембvv,
Халдвар ихтэй сэтгэлийн тэмбvv p
Ханилал, хагацал, инээд, нулимс
Хамаг хорвоо бvгд багтдаг байна.


1976-V-31
 楼主| 发表于 2006-11-12 18:44:24 | 显示全部楼层
АРХИ

                                                             Р. Чойном



Урт едрийн наранд
Умдаан болохгvй умдааныг,
Ужиг холын замд
Хоол болохгvй идээг
Урьсан зочилсон айлууд
Уу! хэмээн барив.
Урьдын танил нeхeд
Угж мээм шиг шахав.

Шимэн шимэн суухад
Шимийн идээний дээж,
Шилэн шилэн уухад
Ширvvн хар архи.
Шижгэр залуу насны маань
Шийтгэл болон тохиосон, p
Шилэн лонхонд бeглeeстэй
Шингэн биетэй четгeр.

Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус,
Аашийг нь хэлэх юм бол Гучин найман алдаа.
Андуухан хэлэх юм бол Гучин найман нас,
Ахиухан хэлэх юм бол Гучин найман vхэл!
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах vедээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мeнге ч vгvй, нeхед ч vгvй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгvй...

1976―V―1
 楼主| 发表于 2006-11-12 18:46:41 | 显示全部楼层


Тєрсєн газар: Хэнтий аймгийн Дархан сум
Тєрсєн он сар єдєр: 1936 он
Яруу найрагч. Хэнтий аймгийн Дархан суманд 1936 онд тєрсєн. «Гал морин цаг», «Залуу нас», «Сумтэй бударын чулуу», «Тал», «Улаан дэвтэр», «Хvн» зэрэг бvтээл туурвижээ. 1991 онд Монгол Улсын тєрийн шагналыг нэхэн олгожээ.

[ 本帖最后由 chogjil 于 2006-11-12 18:51 编辑 ]
 楼主| 发表于 2006-11-12 18:55:18 | 显示全部楼层
ХYН

                                    Р. Чойном


Хєр цасан цавцайж тvлээ модгvй даарваас
Хєдсєн дээлийн оронд хєдсєн дээл нь болж
Хvндэт ээжийгээн нємєрлєхгvй бол
Хvv нь болж заяасны хэрэг юу билээ.

Хэл ам дэгдэж манай гэрийг чиглэвээс
Хэрэм хана нь болж
Амьдралын ганц ханиа аврахгvй юм бол
Амраг нь болж явсаны хэрэг юу сан билээ

Аюулт дайн дэгдэж дайсан нааш єндийвєєс
Алтан хилийн нь оронд амьд хил нь болж
Ийм сайхан орноо хамгаалахгvй юм бол
Иргэн нь болж тєрсний минь хэрэг юу сан билээ.

Хvнд бэрх цагт нь хvнийхээ тєлєє зовохгvй бол
Хvн болж тєрсний минь хэрэг юу сан билээ!
发表于 2006-11-12 19:40:54 | 显示全部楼层
Хөөе , ах мань хайрын шүлгүүдээс олоод өгөх үү ? маш их хэрэгтэй байна , баярлалаа
 楼主| 发表于 2006-11-12 19:46:38 | 显示全部楼层
Шинэ өглөө

                                                            Ж.Мөнхбат



Өвөрт минь гүнж шиг нойрссон бүсгүй
Өглөө босоод усанд ороход би дуртай
Шүршүүрийн доор дагина мэт зогсоход
Шүүдрэн дусал гэзэгнээс нь унахад би дуртай

Надаас авсан бүхнээ усанд үйж
Нартад заяаснаас бусдаа усанд гээж
Нойтон гэзгээ цээжин дээр минь асгахад
Нойрмог өглөө цочин сэрэх би дуртай p

Гүн нойрыг минь чимж
Гүнж шиг нойрссон бүсгүй
Халуун хөнжлөөс сэмхэн сугарч
Хүйтэн шүршүүрт ороход

Дусал дусал ус зүрхэн дээгүүр
Дурлал хайр мэт бөмбөрч
Шүүдрийн дусал мэт ариухнаар
Шүлгэн сэрэл өдөөдөгөө

Будаг ч үгүй, юу ч үгүй төрмөл биеэрээ
Бурханы бүтээл шиг эрхэмсэг бүсгүй
Уруулаа хацарт нааж, энгэрт эрхлэхэд дуртай
Унаган харцаа нууж удаахан ширтэхэд нь дуртай

Шүүдэрт орчлонгийн өглөө бүхнээс
Шүршүүрт орсон амраг өвөрт эрхлэхэд дуртай
Нүргэлэх тэнгэрийн асгарах бороонд
Нүглээ арилгаж нүцгэн зогсоё бүгдээрээ

Бусдаас нүглээ нуухгүй гэсэн шиг
Бурхан хүртэл нүцгэн байдаг шүү дээ
Төрөхдөө нүцгэн ирээд
Төрөл арилжихдаа нүцгэн буцдаг хорвоод

Тэнгэрийн шүршүүрт нүглээ гээж
Тэмүүлэх наранд дулаацаж явах минь.
 楼主| 发表于 2006-11-12 20:03:32 | 显示全部楼层
Hairiig hundel

                                                                   R.Choinom.



Hairiig hyndel hymyysee
Ter chini erhem zyil
Hairiig enhriil hymyysee
Ter chini emzeg yum
Hairiig ohoord hymyysee
Ter chini nyalhardag yum
Hairiig haramla hymyysee
Ter chinihovorhon yum
Hairiig nandigna hymyysee
Ter chini ariuhan yum
Hairiig hys hymyysee
Ter chini irdeg yum
Hairiig hadagla hymyysee
Ter chini geegddeg yum
Hairiig sana hymyysee
Ter chini martagddaggyi yum
Hairiig morood hymyysee
Ter chini amidrald irne
Hairiig ilchil hymyysee
Ter chini amidrald irne
Hairiig duul hymyysee
Ter chini uyardag yum
Hairiig hairla hymyysee
Ter chini tunirhadag yum
Hymyysee hairiig hyndelj yavaarai
Hymyysee bie biene hairla!
 楼主| 发表于 2006-11-12 20:11:30 | 显示全部楼层
Бүсгүй таньд
   
                                                             Р. Чойном

Бvсгvй та намайг
Бvтэлгуй эр гэж бvv бод
Буурал болсон надад
Буруу санасны хэрэггvй.
Би, муу там хийхгvй,
Битгий та цэрвээд бай!

Заяа нь би таныг
Заамдаж аваад зодчихгvй.
Наашаа ойртлоо гээд
Гоё хувцсыг чинь урчихгvй,
Налаад суулаа гээд
Гоолиг биеийг чинь идчихгvй
Нэгэн биед чинь ч гэсэн
Нэр терд чинь ч гэсэн
Ямар ч гэм хийхгvй
Яалаа гэж дээ, энэ чинь!

Гэхдээ би, амьдралаас
Гээгдэж vлдсэн хvн биш
Хvний ёсыг ёслохгvй
Хvйтэн сэтгэлтэн биш.
Хувьсгалт засгаас ч нуухгvй
Хувийн цэнгэлийн хенжлийг
Хучлага олдохгуй бол, тантай
Хувааж немрехед бэлэн!
Тоостод терсен хvний vр
Тойрохгvй дайрдаг жамтай
Тансаг тэр цэнгэлийг
Тантай хуваахад бэлэн
Таалан хvртэх хорвоогийн хишгийг
Та хvлээж авах ёстой
Би ч егех ёстой
Битгий та гайх
Эх болсон байгалиас
Эр, эм хvйстэнд егсєн
Yvрэг энэ байна
Yгvй гэх газаргvй
Эмэгтэй таныг харин
Дуртай ч гэсэн дургvй юм шиг бай! гэж
Эр хvн намайг
Дуугvй ч гэсэн дуугарч хэв эй гэж
Бурхан багшаас
Буулгасан зарлиг
Заавал биелvvлэх
Захирамж бий
Нарийн учир ийм хойно
Намайг битгий зэмлэ
Нас биеийнхээ бийд
Наашаа ойртож суу.
Та бид хоёрын хийх
Тааламжит энэ ажил
Хэнд ч хэрэггvй сэн бол
Хэрхэн би дурлах вэ
Эрэгтэй эмэгтэй хоёрын
Эд мерийн баримт
Амьд гэрч нь болсон
Анхны нь хvvхэд гармагц
Засаг тер биднийг
Зад шийтгэх ёстой
Yзэл сурталд таарахгvй гэж
Yлдэн хеех ёстой
Харин тэгтэл, шийтгэдэггvй
Халамжилж тосож авдаг
Олон хvvхэд гаргах тусам
Одонгоор хvртэл шагнадаг.
Насаараа шvлэг бичээд бид
Найрагчийн одон аваагvй байхад
Алдарт эхийн одонтой
Авгай хvvхнvvд тоймгvй

Учир иймээс энэ
Уран шvлгээс ч илvv
Улсад хэрэгтэй ажил юм
Уучлаарай, та

Эцсийн эцэст
Эрхэм танд зориулж
<<Монголын vрс
Маш олон болтугай!>> гэж

Надаас &#1108;мн&#1108; хэлсэн
Нацагдоржийн гэрээс бий!
Чандалж захисан гэрээсийг чинь
Чадалтай дээрээ биелvvлье!

1979-III-21

[ 本帖最后由 chogjil 于 2006-11-15 12:05 编辑 ]
发表于 2006-11-13 19:47:01 | 显示全部楼层
如果能找到阅读的不声感激`
发表于 2006-11-15 11:00:20 | 显示全部楼层
真是好帖呀!
谢谢拉~
先收藏着。。。呵呵
 楼主| 发表于 2006-11-15 11:52:42 | 显示全部楼层
ШАНАЛАНТ ЭХ ОРОН

                                                                    Жамъянгийн Болд-Эрдэнэ


  Ирж буй цагаар гундан гунихарч
  Эх орон минь юутай шаналантай байна вэ
  Урины ийм цагаар сэтгэл тэнийдэг
  Урьдын т&#1199;&#1199;х минь хааш одоо вэ
  Зуны тэрг&#1199;&#1199;н сард цас ороод л
  Зулзаган ногоо х&#1199;ртэл гандуу харагдаад л
  Айлуудын б&#1199;рээс х&#1199;ртэл хир даагаад
  Ард нийтээр дуугаа хураагаад л
  Ганц ангир тэнгэрт нулимс адил уймраад л
  Гайхшрал бухимдал сэтгэлд &#1257;рг&#1257;с адил тороод л
  Хумсны минь шар мах с&#1257;рс&#1257;н мэт
  Хувь заяа чи юуны тухай мэргэлнэм бэ

  1991.05.25
 楼主| 发表于 2006-11-15 11:57:01 | 显示全部楼层
ЭХ НУТАГТАА &#1198;ЛДЭЭХ ГЭРЭЭС

                                                                        Жамъянгийн Болд-Эрдэнэ


Уйтай агаад бит&#1199;&#1199;лэг анир орхиод
Улиасны навчис цаг бусаар гандлаа
Ургамал х&#1199;ртэл шаралж амжилг&#1199;й х&#1257;лд&#1257;х
Угтаа надад хамгаас гунигтай байна
Х&#1257;лд&#1257;ж х&#1199;рэнтсэн энэ л навчсын шаналан
Х&#1257;х тэнгэртээ далдуур бишрэх с&#1199;слэн
Эх орноо аргадсан дууны минь энэлэн
Эцсийн &#1257;д&#1257;р н&#1199;гэл буяныг маань ш&#1199;&#1199;г ээ!
Т&#1257;рс&#1257;н &#1199;р нь эхдээ муухай харагддагг&#1199;й
Т&#1199;мнээ хуурах сэтгэл &#1257;в&#1257;рл&#1257;ж болдогг&#1199;й
Дээрх х&#1199;н суудлаа олохг&#1199;й будилвал
Доорх х&#1199;н г&#1199;йдлээ олдогг&#1199;й нь эртний &#1199;г ээ!
Айл х&#1199;ний амь нэгээ гэж сургадаг
Ах д&#1199;&#1199;гийн хол нь дээр гэж хэлдэг
Г&#1257;лгийг х&#1199;н зодож тэжээвэл ярдаг болдог
Г&#1199;дэс муйхраар хорвоог туулах нь амьтны явдал аа
Хан уулсынхаа м&#1257;нх тэрг&#1199;&#1199;нд биширч явснаас
Ханцуйд нь шургалах харийн салхинд с&#1199;сэлж &#1199;зсэнг&#1199;й
Эцэг дээдсийнхээ ёс заншилд биширч явснаас
Эрхт т&#1199;шмэдийн суудал зэрэгт арсаж ш&#1199;тсэнг&#1199;й
Х&#1199;ний цустай манай з&#1199;стэйч&#1199;&#1199;лийн засаглалд
Х&#1199;нд сурталтан, х&#1199;лцэнг&#1199;й номхчуулын дунд
Х&#1199;рэн н&#1199;&#1199;ртэй зэвхийн&#1199;&#1199;д, шорон эр&#1199;&#1199;лж&#1199;&#1199;лэхийн хараанд
Х&#1199;&#1199; чинь болсон азг&#1199;й найрагч амьдарлаа
&#1198;лдэхээрээ &#1199;лдэх эх орон-ижий минь
&#1256;всний чинь &#1199;ндэс, шувуудын чинь жиргээнд би шингэлээ
&#1198;гний минь &#1199;нэн, &#1199;сний минь цагааныг
&#1256;&#1257;р хэнээр ч бус, та л &#1257;&#1257;р&#1257;&#1257; ш&#1199;&#1199;гээрэй
Эх Монгол нутаг минь ээ!
 楼主| 发表于 2006-11-15 12:03:20 | 显示全部楼层
Март даа намайг

                                                    Ш.Дулмаа


Март даа чи намайг бvр март
Магадлан дурсч санах хэрэггvй
Угтах ирээдvй жаргалтай сайхан ч
Учрах жаргал заяахгvй бол яана

Сайн ч хvн, сайхан ч хvн гэж
Санан дурсан бодож явна, би
Надаас болж зовбол яана чи
Найдвар гэдэг баталгаа биш шvv дээ

Vзээгvй жаргалаас, vзсэн зовлон
Vнэндээ дээр байж ч мэдэх юм
Аз жаргалыг чинь зовлон болгож
Алаг зvрхийг чинь эзэмдэв vv би

Сайны ерeeл eргeн дэвшvvлээд
Салахын золвонгоор чамайгаа жаргаая
Ухаант нvдэнд чинь тунасан гунигийг
Улирах цаг мeч ариусгах болтугай

Март даа чи намайг бvр март
Маргааш би холын хол явна
Эргэж мeддee би ирэхгvй шvv
Эгээрэл хvслээс чи салахгvй шvv

Хvсэл дурлалдаа шунан автагдаж
Хvний жаргалыг эвдэж би чадахгvй
eрeeлийн жаргалыг хэвээр vлдээж
eрeвчхeн зvрхэндээ нууцхан зовъё доо

Хэзээ чюм, хожмын нэгэн цагт
Хэрэх замын уулзварт тохиолдвол
Жаргал гэрэлтсэн царайг чинь хараад
Жамыг хvндэтгэж баярлах болноо, би
 楼主| 发表于 2006-11-15 12:18:13 | 显示全部楼层
Би яагаад

                                                            Л.&#1256;лзийт&#1257;гс

Би яагаад ийм ... ийм байна вэ ээж ээ?
Би яагаад таных шиг долгилсон урт &#1199;сг&#1199;й юм?
Би яагаад эгч шиг з&#1257;&#1257;л&#1257;н, ялдам инээмсэглэлг&#1199;й юм?
Би яагаад эцэг шигээ чанд эрш&#1199;&#1199;д зантай юм?
Би яагаад ... яагаад би л ш&#1199;лэг бичих ёстой юм?


Омголон, д&#1199;рэлз&#1199;&#1199; з&#1199;рхэнд минь &#1199;лэмжийн их т&#1257;в&#1257;рг&#1257;&#1257;н
Амьдын жаргалыг эдлэн суувч амьдралд &#1199;л хоргодох
&#1198;&#1199;р цэлмэн байхад ч харанхуйн тухай санааширч
&#1198;хлийн тухай бодолдоо дурлалаас ч ил&#1199;&#1199; автах
Би ер нь ингэхэд хэн юм бэ ээж ээ?

Бороо ороход уйлж, орохг&#1199;й бол гунигладаг
Босон суун гэгэлзэж, бор шувуу шиг дэрвэлздэг
Нулимс харвал цочдог, арчиж &#1257;г&#1257;х гээд алгадуулдаг
Нуруу бие нь далавчтай, далавчиндаа тэмдэгтэй
Би хэний с&#1199;нс юм бол ээж ээ?

Хэний х&#1199;слээр ингэж х&#1199;ний &#1257;мн&#1257;&#1257;с ярьж
Хэний тулд з&#1199;рхнээсээ дусаан дусаан бичнэ вэ?
 楼主| 发表于 2006-11-15 12:21:39 | 显示全部楼层
Хуучин

                                                            Л.&#1028;лзийт&#1108;гс


Хуучин байшингийн vнэр бороо, бороонд арилсаар
Хуучин байшингийн дээр цас, цас дарсаар
Хуучин байшин минь надаас намхан болчихож
Хув хуучин салхинд мод шиг л ганхаж харагдана

Эзгvй &#1108;р&#1108;&#1108; бvрт нь ээжийн дуу цуурайтан
Эргээд харахын зуур аавын алхаа бvдгэрнэ
Чахарч дуугарах шалан дээр жижигхэн, жижигхэн м&#1108;р...
Чихэр сарвайх танил гар хоосон хананаас сvvдэртэнэ

Мартаж нvvсэн хvvхэлдэй гомдсон нvдээ аниад
Мартаагvй &#1108;дрvvдтэй хамт &#1108;р&#1108;&#1108;ний буланд хэвтээд...
Тooс дарсан толинд хуримын гоёлтой эгч минь
Тодхон vзэгдээд арилхад хундаганы дуу жингэнээд...

Зvvдэлж удсан цонхыг нь сэрээлгvй аяархан нээж
Зvрхэнд явсан бага насаа vvрд энд орхиод
Халуунаараа байсан бариулыг сvvлчийн удаа атгаад
Хаалгыг нь би хаалаа...

Хуучин байшингийн vнэр бороо, бороонд арилсаар
Хуучин байшингийн дээр цас, цас дарсаар
Хуучин байшин минь одоо шив шинэхэн болов
Хувилгаан цагийн салхин дор мод шиг л ургаж vлдэв
 楼主| 发表于 2006-11-16 16:47:43 | 显示全部楼层
Залуу нас

                                                         Р.Чойном



Х&#1257;рстийн амьдралд х&#1257;л алдсан
Х&#1257;лч&#1199;&#1199;хэн з&#1199;рхний минь тольтон дээг&#1199;&#1199;р
Шувууны сvvдэр шиг дайраад &#1257;нг&#1257;рс&#1257;н
Шунхан улаан залуу нас мину!

Амттан б&#1199;хний амтыг мэдэлг&#1199;й
Асгаж явсан залуу нас минь,
&#1256;нг&#1257;т&#1257;н б&#1199;хний &#1257;нгийг бодолг&#1199;й
&#1198;рж явсан залуу нас минь.

Зуны ш&#1257;нийн нойрыг тоолг&#1199;й
Зуун гурван учралыг м&#1257;р&#1257;&#1257;с&#1257;ж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

&#1256;влийн есийн жаврыг тоолг&#1199;й
&#1256;&#1257;р х&#1199;ний авгайд сэтгэп хаяж
&#1256;рхний &#1199;з&#1199;&#1199;р шиг дэрвэж явсан
&#1256;лчирх&#1257;н тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсанг&#1199;й...
Даавуу х&#1199;рэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгт&#1199;&#1199;д шигээ
Дардан зам дээр &#1199;лджээ ― залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, з&#1199;&#1199;н тийшээ
Дотоод &#1199;йлдвэрийн х&#1199;нд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Х&#1199;ний сайн мууг з&#1199;&#1199;длээ ч &#1199;г&#1199;й
Х&#1199;&#1199;хэд шиг &#1257;сс&#1257;н залуу нас минь.
Х&#1199;&#1199;хний сайхныг таниа нь &#1199;г&#1199;й
Х&#1199;&#1199;рзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан н&#1257;х&#1257;дтэй, &#1199;дшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын х&#1199;&#1199;гийн, ш&#1199;р шиг хацрыг
pАлгадаж явсан залуу нас минь,
Адилхан н&#1257;хдийнх&#1257;&#1257; хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

&#1198;зсэнээ мартаж, дуулснаа тогтоохг&#1199;й p
&#1198;&#1199;рдийн юм шиг дургиж явахдаа
&#1198;ймээнт хорвоогоос, дахиад олдошг&#1199;й
&#1198;нэнч ханийнхаа дэргэд&#1199;&#1199;р &#1257;нг&#1257;рч

Хоног т&#1257;дий зуурдхан ханилах
Хотын х&#1199;&#1199;хний &#1257;нг&#1257;нд хууртаж,
Ариухан цусаа т&#1199;&#1199;ний т&#1257;л&#1257;&#1257;
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэвр&#1199;&#1199;н ш&#1199;лгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа p
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн т&#1257;&#1257;рч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын &#1199;ер шиг хугацаатай юм санжээ.

Аяа х&#1257;&#1257;рхий, х&#1199;ний залуу нас гэж
Авч ч болдогг&#1199;й, &#1257;гч ч болдогг&#1199;й
Хэлг&#1199;й байгалийн дууг&#1199;й зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай м&#1257;нг&#1257; шиг тарааж хаясаар
Х&#1199;йтэн хорвоод нэг мэдэхнээ
Х&#1199;м&#1199;&#1199;ний &#1199;р н&#1199;цгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод &#1257;нг&#1257;рс&#1257;н хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж &#1199;звэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эр&#1199;&#1199;л мэндийг егч
Алдар, ш&#1199;лэг хоёрыг чинь авчээ!

Х&#1257;рстийн амьдралд х&#1257;л алдсан
Х&#1257;лч&#1199;&#1199;хэн з&#1199;рхний минь тольтон дээг&#1199;&#1199;р p
Шувууны с&#1199;&#1199;дэр шиг дайраад &#1257;нг&#1257;рс&#1257;н
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

[ 本帖最后由 chogjil 于 2006-11-16 17:13 编辑 ]
 楼主| 发表于 2006-11-18 21:41:35 | 显示全部楼层
Хорьхон Насны з&#1257;р&#1199;&#1199;тэй миний ээж

                                                                                     Г.Гантулга



Ээжийгээ би хорьтой байхад
Энгэрийн яргуй шиг залуухан байхад
Энэрэл хайрын далайд  нь анхлан х&#1257;л т&#1257;вьж
Эрхэм таныхаа ууган &#1199;р  болж мэндэлсэн

Аз жаргалаар д&#1199;&#1199;рэн миний х&#1199;&#1199;хэд насны
Амин з&#1199;рхний бурхан нь з&#1257;вх&#1257;н та л юм даа
Алаг &#1199;рсийнхээ инээднээс хайраа олдог таныхаа
Ариун хайранд &#1257;лгийд&#1199;&#1199;лсээр х&#1199;&#1199; тань хорь гарчээ

Хэтэрхий хайртай болхоороо таньдаа л х&#1199;&#1199; нь тунидаг
Хэсэг  зуур  айлгаад таниараа л аргадуулж тайвширдаг
Долоон бурхандаа залбирсан таныхаа эгнэшг&#1199;й буянаар
Олоон жилийн туршид х&#1199;&#1199; чинь сайн явнаа

Таниасаа х&#1199;&#1199; нь холдож чадахг&#1199;й юм билээ
Тав ч хонохг&#1199;й санах юм билээ
Ээжийн тухай дуу амандаа хэсэгхэн аялчихаад
Эрхэлж нялхран санаад уйлах гээд байх юм билээ

Тэглээ ч гэсэн амьдралын жамаар х&#1199;&#1199; чинь
Айл гэрийн эзэн болоод ачит таниасаа холдоно
Тэнгэрийн дайтай уудам хайрыг тань
Альхан газраас хамааг&#1199;й мэдрээд явж байнаа

Хожмын &#1257;д&#1257;р хамтдаа хуучлан сууж
Хорвоо дэлхийн сайхныг ярилцанаа
Хоног &#1257;др&#1199;&#1199;дийн т&#1199;&#1199;хийг с&#1257;х&#1257;н санагалзаж
Ховор нандин амьдралынхаа &#1199;нэ цэнийг дэнсэлнээ

Та минь 80-тай, би 60-тай
Таяг тулсан х&#1257;гшч&#1199;&#1199;л болно
Тавилан биднийг хамтад нь элээсэн ч
Таныхаа &#1257;мн&#1257; би нялхаараа санагдана

Эх &#1199;рийн тавилан гэдэг эгнэгт х&#1199;йн холбоотой
Эргэж нэгэндээ татагдах сэтгэлийн нандин м&#1257;чл&#1257;гтэй
Эгэл нэгэн гайхамшиг хайрын энэ л т&#1199;&#1199;хийг
Ээждээ зориулсан ш&#1199;лгэндээ х&#1199;&#1199; тань бичээд дуусашг&#1199;й ээ
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-24 17:09 , Processed in 0.017216 second(s), 14 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表