蒙古青年论坛

 找回密码
 注册
查看: 1121|回复: 2

Зүйр цэцэн үг

[复制链接]
发表于 2010-3-17 12:20:26 | 显示全部楼层 |阅读模式
Гавъяагүй байтлаа ямба эдэлбэл
Галд цонож шарагдахтай адил

Гүүний жороо чавганцын намжир хоёр адил

Далайд хаясан чулуу үндсэнд хаясан зүү адил

Зээлүүлсэн юм гээсэнтэй адил

Сармагчны амнаас чавга авах
Сарнаас хүүхэн авахтай адил

Сумгүй буу шилээвэртэй адил

Сүхгүй түлээ хагалж хутгагүй мах идэх хоёр адил

Тоншуул идсэн, мод, чоно идсэн зэм адил

Төрөх гэдэг үхэхтэй адил

Аавын их нь
Амрагийн бага нь

Авсан хүний гар зөөлөн
Аргамжаатай морины бэлчээр бага

Ачсан хүний цээж бага
Аргамжаатай морины бэлчээр бага

Нөлөө ихтийн хормой бага
Нөмөр газрын салхи бага

Улсгүй удирдагч усгүй онгоц адил

Унага эрхлүүлэх орос эрхлүүлэх хоёр адил

Усанд унасан чулуу өвсөнд хаясан зүү адил

Хаданд харвасны сум харьд өгсөн бэр адил

Амттай гашуу оруулах амар
Гашуунд амт оруулах хэцүү

Аюул аюулд гал усны аюул
Амар амарт сэтгэл санааны амар

Нуур амар бол нугас амар
Нуруу амар бол сүүж амар

Олоход бэрх алдахад амар

Өгсөн хүнд нэг ч их
Авсан хүнд арав ч бага

Эрхгүй хаан эргүү хургатай адил

Эсгий тулам эхтэй адил
Илгэн тулам эрлэгтэй адил

Амин хувийн ашиг өвсний шүүдэртэй адил
Ард олны ашиг өндөр тэнгэртэй адил

Ууж идэхийн урам бага
Уулзаж ярихын хэрэг их

Хүсэл ихтэй хүний заяа бага
Хөл ихтэй хүний гутал бага

Хүзүү даасан хойно толгойн том
Бие даасан хойно хөлийн бага

Хүсэл ихтийн гутал бага


Сав нь дүүрэн санаа нь амар

Сүх далайтал үхэр амар
Сүүж автал чөмөг амар

Учир мэдэхгүй ноён болохоор учир мэдэх боол бол

Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол

Чадлаа мэдэж уваш бол
Чанараа мэдэж чавганц бол

Агтны жороо, дөрөв, аяганы жороо гурав

Сэтгэл амар бол бие амар
Орчлонгийн давааг давахад хэцүү

Хэлэхэд амар, хийхэд хэцүү

Эмч болох амар, эм боох хэцүү


Айн чинь айн бол
Айлын хүний доог бол
Бөөн чинь бөөн бол
Бөөн хүүхдийн доог бол

Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол
Барын сүүл болохоор батганы толгой бол

Таарсан аяга, шанага, таваг гурав
Дүйсэн ах, эгч, дүү гурав

Үнэний нь хэлэхэд, үхсэн могой гурав

Зааны сүүл болохоор оготны толгой бол

Орон дээр хэвтсэн өвгөнөөс ор тойрсон хүүхэд дээр

Муу хүний өвөг болохоор сайн эрийн хөтөч бол
Нөхөрт нөхөр, нөхөөсөнд халаа бол

Алт танихгүй адууны аргал гэх
Эрдэнэ танихгүй илжигний баас гэх

Аргат хүн тэнэг арсланг ачаад явсан гэх

Барим сахалтай өвгөн боловч бага баймааж өтөлсөн гэх

Бор зүрх борт гэж богино хавирга ширт гэх

Сайн бууг алдчих шахав гэхэд
Муу бууг алчих шахаж гэх


Сүмбэр уулыг дов гэх
Сүн далайг шалбааг гэх

Босоо хүний борвин доогуур
Суугаа хүний суган доогуур

Сэр гэвэл ирдэг гэх
Сэждэг гэвэл мөргөдөг гэх

Сэртэн гэвэл жиртэн гээд
Сэр гэвэл жир гэх

Ууж ууж шорвог гэх
Унаж унаж даарь гэх

Цааз дээгүүр, хууль доогуур

Адис утлагын бага нь дээр
Аарц ундны элбэг нь дээр

Бүрхэг ч бол өдөр дээр
Бүтэлгүй ч бол эр дээр

Муу үзсэнд орвол сайн сонссон нь дээр

Муу хоолноос сайн цай дээр

Нүдний сохроос цээжний сохор дээр

Нүүргүй олзноос нүүртэй гарз дээр

Огт хийгээгүйгээс оройтож хийсэн нь дээр

Олбогоо цоортол суусан мэргэнээс олныг тойрсон мунхаг дээр

Олзгүй алтнаас олзтой цуцал дээр
  

发表于 2010-6-26 23:05:59 | 显示全部楼层
Гавъяагүй байтлаа ямба эдэлбэл
Галд цонож шарагдахтай адил .

Сэтгэл амар бол бие амар .

Амттай гашуу оруулах амар
Гашуунд амт оруулах хэцүү .

Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол .

Зааны сүүл болохоор оготны толгой бол .

tand bayarlalaa ! ih olon chejilej avah choholtoi zuir vguud bna .
发表于 2010-6-26 23:06:57 | 显示全部楼层
хүлэсн юум удаан
хөөсн юум хол
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-25 07:25 , Processed in 0.012382 second(s), 14 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表