|
|
Миний нутаг我的故乡
Нарийн细 өвс草 ургасан生长, малын сайхан бэлчээртэй草场.
Нааш这 цааш那 сүлжих编织, тэнэгэр сайхан нутагтай.
Дөрвөн цагийн улиралд季节, дураараа心愿 нүүх搬迁 нутагтай.
Таван зүйлийн тарианы麦子, хөрс шороот土壤 газартай.
Энэ бол миний төрсөн нутаг, монголын сайхан орон.住所
Өлгий摇篮 сайхан ууланд, өвгөдийг祖辈 тавьсан газар.
Үр子女 ач孙子,外甥 хүүхдийн, үржиж增长 өссөн орон.
Таван хошуу мал, тал дүүрэн бэлчсэн нутаг.
Монгол хүн бидний, сэтгэлийг心 сорсон吸引 орон.
Энэ бол миний төрсөн нутаг, монголын сайхан орон.
Д.Нацагдорж
Дөрвөн улирал四季
Манай орон жилийн дөрвөн улиралтай. Жилдхавар, намар, зун, өвөл ээлжлэн солигддог. Хаврын улиралд малчид хаваржаандаа бууна. Мал төллөнө. Амьтан ичээнээсээ гарч, усны шувууд ирнэ.
我们住处一年有四个季节。每年春,秋,夏,冬循环往复。春天牧民在春牧地下帐。育羔。生物复苏,水鸟来了。
Зуны улиралд цэцэг навч алаглан, мал сүрэг тарга хүчээ авдаг. Улсын баяр наадам болно.夏季花叶五彩缤纷,家畜群肥,有力。会举办国庆节。
Намар болоход ногоо гандаж, усны шувуу ганганан буцна. Малчид намаржаандаа бууж өвс хадлангаа бэлтгэнэ. Будаа тариа, төмс, хүнсний ногоогоо хурааж авна.
秋季草枯黄,水鸟回去。牧民在秋牧地下帐,打草准备(过冬)。收割米,麦,土豆,蔬菜
Өвөл цас орж хүйтэн болно. Малчид дулаан өвөлжөөндөө бууна. Сүлд модны наадам болдог.冬季冷。牧民住在温暖的冬营地。
Мэндлэх ёс问候礼仪
Дүү хүн хамад хүнтэй эхлээд “та сайн байна уу?”, “Та амархан сайн байна уу?” гэж мэндэлнэ. Өглөө бол “Тавтай нойрсов уу?”, орой бол “Тавтай нойрсоорой” гэнэ. Алс хол явбал “Сайн яваарай”, “хурдан ирээрэй” гах мэт бэлэгтэй үг хэлнэ.
晚辈要先问候长辈:“您好?”
Дөрвөн улирлын мэнд四季的问候语
Хавар бол “Тавтай сайхан хаваржиж байна уу?”, “Өвөлдөө мал сүрэг тарган оров уу?”, “Төл мэнд, сүрэг өсч байнй уу?” гэнэ.
Зун бол “Сайхан зусаж байна уу?”, “Мал тарга тэвээрэг авч байна уу?”, “Зуншлага сайхан болж байна уу?” гэнэ.
Намар бол “Тарган сайхан намаржиж байна уу?”, “Мал сүрэг тарга сайн авав уу?” гэнэ.
Өвөл бол “Тарган сайхан өвөлжиж байна уу?”, “Өнтэй тарган, өвөлжөөгөөр сайн байна уу?” гэж мэндэлдэг заншилтай.
Алтайн магтаал阿勒泰之颂
Монх цасан эхтэй. Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй. Булгийн урёгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй. Харз усан ундаатай
Тал бүрийн салаа жалгаар. Таван эрдэнийн баялаг сүрэгтэй
Хун цэн шувуу цэнгэлтэй. Хур цэцэгийн шүүсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад. Халиун халтар буга нь бутардаг
Үзүүрийг нь бариад гарахад. Үнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад. Ирвэс шилүүс дүүлдэг
Мөрний эрэг шугуйд нь. Минж гахай нь сүлждэг
Ариун тунгалаг Булган голд. Аливаа загас нь цэнгэлдсэн
Хамр дээрээ хаваржаатай. Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай. Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиу дээрээ намаржаатай. Намрын гурван сар нь цэнгэлтэй
Өвөр дээрээ өвөлжөөтэй. Өвлийн гурван сар нь онтэй
Арвин их тал нутаг минь. Алтан тариа халиуран найгасан
Жирийсэн сайхан дардан замаар нь. Жингийн олон тэмээ нь цувсан
Бүх баялгаа чимэгдсэн. Буурал олзийт Алтай минь
--Алтайн нуруунд юу юу байдаг бэ? Нутгийнхаа уул нурууг нэрлэ.
Үнэг, чоно, зараа гурав狐狸,狼和刺猬
(Монгол ардын үлгэр)蒙古民间故事
Эрт урьд цагт чоно, үнэг, зараа гурав амьдарч байжээ. Гэтэл нэг өдөр ганц чавга олж, түүнийгээ хэн нь идэхийг хэлэлцжээ. Чоно: -Архинд хэн амархан согтдог маань идье гэв. Энэ саналыг бүгдээрээ зөвшөөрөв. Тэгээд чоно: -Би амсаад согтдог гэв. Үнэг: -Би үнэрлээд согтдог гэв. Зараа:-Би сонсохоороо согтдог гээд гуйвж байж гэнэ.
Ингээд зараа идэхээр болж гэнэ. Гэтэл үнэг: -Уралдаад хэн түрүүлснэ маань идье гэжээ. Бусад нь нэг зэрэг зөвшөөрөөд уралдаж гэнэ. Зараа үнэгний сүүлэнд зүүгдэн явж гэнэ. Үнэг хар эрчээрээ давхиж ирээд өөрийгөө түрүүлсэн гэж бодоод эргэж хартал зараа ард нь зогсоод:-Чи чинь одоо л ирж байгаа нь энэ үү? Гэж хэлжээ.
Ингээд зараа түррүүлсэн болж идэж гэнэ.
--Зараа яагаад амархан согтогч болоо? Зараа яаж түрүүлэв?
Эрдтээс илүү эрдэнэ үгүй比珍宝更有价值的话
Нарны гэрэл хурц болоход, үүлгүй бол нэн сайн.
Насны багад эрдэм сурахад, залхуугүй бол даанч сайн
Насны багад эрдэм сурвал, өглөөний наран мэт
Насны ихэд эрдэм сурвал, оройн наран мэт
Өтөлтөл эрдэм эс сурвал, харанхуй шөнө мэт.
Дэлгэрэх залуу насандаа, эрдэм ухааныг сур
Сурсан эрдмээс илүү, сулд эрдэнэ үгүй.
(Эрэний сургаалаас)
--Өглөө, үд, оройн нартай юуг зүйрлэж хэлсэн бэ?
Зүйр цэцэн үг
Ууж идэхдээ уургын морь, урагшаа гишгэхдээ ургаа хад.
Улаанбаатарын магтаал乌兰巴托之颂
Мөнгөн Туулыг эмжсэн. Ганган хотоо магтъч
Мөрөн голын ундраа. Түүнийг хөгжлийг бахадъя
Үеийн үед дүнхийсэн. Богд уулын ард
Үрийн үрд сүндэрлэх. Улаанбаатар хот минь
Өндөр барилга нь жигдэрсэн. Өргөн сайхан чөлөөтэй
Зуун түмээр жирийсэн. Зулзаган ногоон модтой
Ажилч түмнээ баясуулсан. Амралт цэнгээний газартай
Мянган бээрийг товчилдог. Хурдан хөлгийн зогсоолтой
Түмэн үед мөнхрөх. Түүх шастир ихтэй
Ази тивийн цээжинд. Од болж ярайсан
Арвин дэлхийн хаана ч. Тод нэр нь дуурссан
Уужим сэтгэлт түмний. Итгэл зоригийг бадраасан
Улаанбаатар хот минь. Сэтгэл зүрхэнд үяатай
--Мхнай улсын нийслэл хот хаана байдаг бэ?
Алд бие амс хийвээс
Ахуй төр минь алдөуузай
Бүтэн бие амс хийвээс
Бүрэн төр минь сандруузай
Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай
ЭЗЭН ЧИНГИС
Аливаа хүн сурах чиглэлийг эранм блоговол хандах зүг өөрөө тогмоно.
Баатар хүн уулыг давж, усыг гатлах чадалтай гэхэд эрдэмтэй хүн уулыг эргүүлж, усыг өөрчлөх увидастай тул эрдмийг шамдан сурах хэрэгтэй.
Эрдэм номтой, ажилч хичээнгүй болох ахул түүнээс илүү үнэт хөрөнг үгүй.
Дамдины Сүхбаатар
ЗАМЫН ГАРЦ路的出口(人行道)
内容:一些基本的交通规则,红绿灯等
Бид сургуульдаа ирж буцахдаа олон зам гарна. Машины замд нэвтэрэн гарах гарц байдаг.
Ийм гарцгүй газраар гарч үл болоно. Харин гарцаар гарахдаа зөваөн гэрлэн дохиогоор гарна.
Шар гэрэл ассан байвал анхаарч зогсоно. Ногоон гэрэл асвал гарцаар гарна.
Үлаан гэрэл асвал машин явахыг хүлээж зогсоно.
Гэрлэн дохиог анхаарахгүй замаар гарч огт болохгүй.
--Уар, улаан, ногоон гэрлийн алинаар нь зам гарах бэ?
Эрдмийн оргил学问的山峰
Эрдэм гэдэг уулын оргил мэт. Ууланд авирахад爬 бие чармайна. Эрдмийг сурахад ухаан чармайна. Уулын оргилд хүрвэл орчин тойрны газрын байдал үзэсгэлэнтэй байдал тодорхой харагдана. Эрдмийг сурвал хамаг юмны учир сайхан мэдэгдэнэ.
Эрдэмгүй хүн эрэг гангын ёроолд байгаа амьтан шиг тойрон болж байгаа явдлыг мэдэхгүй.
Эрдэмтэй хүн уулын оргил дээр гарсан хүн шиг хамаг юмны учрыг сайн мэдэж байдаг.
Цэндийн Дамдинсүрэн
--Эрдэмийг юутай зүйрлэсэн бэ? Эрдэмтэй хүн гэжямар хүнийг хэлэх бэ?
--Эрдэмгүй хүн юутай адил бэ?
Гучин таван найз
Алтан номын үсэг бид. Ах дүү гучин тавуулаа.
Эрдэм оомын үсэг бид. Эгч дүү гучин тавуулаа
Үсэг бид эвтэй. Үйлс зоөилго нэгтэй.
Үсэг бүаэн тустай. Үг бүтээх хувьтай.
Ж.Дашдондог
Таван хошуу мал
Бидний амьдралын нэг эх булаг бол таван хошуу мал юм.
Тэмээ, үхэр, адуу, хонь, ямааг таван хошуу мал гэж нэрлэдэг. Тэмээ үхэр адууг бод мал, хонь ямааг бог мал гэнэ.
Мал тэжээвэл хошуу тосодно, хүн тэжээвэл хүч нэмнэ.
--Ямар малыг бод, бог мал гэдэг?
Малын тухай оньсого
Урд голын дэрс сайхан. Хойд голын хулс сайнан.()
Өөхөн бөмбөөхэй. Араг сэсээхэй.()
Барих сайн ташуутай. Чичих сайн гартай.()
Дөрвөн хүн шавар нухна. Хоёр хүн холын бараа харна. Нэг хүн өвс хадна. Нэг хүн ялаа үргээнэ.()
Их гэрийн үүд буулгаастай. Бага гэрийн үүд сөхөөстэй.()
Ерэөнцийн гурав
ЕРТӨНЦИЙН ГУРВАН БАЯН
Газар үндсээр баян. Тэнгэр одоор баян. Далай усаар баян.
ЕРТӨНЦИЙН ГУРВАН ХЭЦҮҮ
Үерлэн шуугих нь ус хэцүү. Дүрэлзэн асах нь гал хэцүү. Эрчлэн хийсэх нь салхи хэцүү.
ЕРТӨНЦИЙН ГУРВАН САЙХАН
Арван тавны сар нэг сайхан. Атар газрын цэцэг нэг сайхан. Аав ээж сургаал нэг сайхан.
ЕРТӨНЦИЙН ГУРВАН ХООСОН
Барьж тавьж болдоггүй зүүд хоосон. Барайж торойж байдаг зэрэглээ хоосон. Бахирч цахирч байдаг цуурай хоосон.
Эх ба хүүхдүүд母亲和孩子(母亲折箭以教子团结的故事)
Хүүхдүүддээ эвтэй сайхан амьдөахыг ээж нь үргэлж захидаг байжээ. Гэтэл хүүхдүүднь эхийнхээ үгийг төдий л анхаарч сонсдоггүй байв. Тэгэхэд нь хэсэг бургасыг боогоод, үүнийг хугал гэж хүүхдүүддээ өгч гэнэ. Тэр бөөн хэсэг бургасыг хүүхэд бүр нь хугалахыг хичнээн оролдовч нэг нь ч хугалж чадсангүй.
Эх нь тэр бөөн бургасыг задлаад, нэг нэгээр нь хүүхдүүддээ өгч, үүнийг хугал гэжээ. Хүүхэд бүр амархан хугалжээ.
Эх нь “Та нар эв найрамдалтай байвал хэнд ч үл ялагдах ба юуг ч бүтээж чадна. Хэрэв эвгүй бол ганц бүргасны адил хялбархан ялагдах болно” гэв.
--Эх нь хүүхдүүддээ юу гэж захисан бэ?
Зүйр цэцэн үг
Эвт шаазгай буга барина.
Эвлэвэл бүтдэг, ховловол гутардаг.
Цувж явсан барнаас, цуглаж суусан уаазгай дээр.
Ачлалт хүүхэд аав ээжээ жаргаадаг
Ахин олддоггүй, аав ээжийн ач
Уулнаас өндөр, далайгаас гүн
Ачит аав ээжийн, ариун сайхан сэтгэлээс
Бага чгэсэн гажилгүй, баярлуулахыг хичээ
Элбэрэлт хүү бий бол, эцэг эх үргэлж баяртай
Ачтаны хайр гавьяаг, ач тусаар хариул
Хэний ачаар хүн болсон, хэний ачаар эрдэм сурсан
Хэний ачаар жаргаж байгааг, хэзээд санаж явах чухал.
Ардын багш: Д. Чойжилсүрэн
--Аав жжэийн ач тусыг ярилц.
Зүйр цэцэн үг
Аавын сургаал алт, ээжийн сургаал элбэрэл.
Эрийн гурван наадам
Бөх барилдах, хурдан морь уралдах, сур харвах тэмцээнийг эрийн гурван наадам гэж эртнээс нааш нэрлэж иржээ. Улсын баяр наадам долоон сарын арван нэгэнд болдог.
Бөх
Бөхөд начин, заан, арслан, аварга эгдэг цол өгдөг. Бөх хүнд хүч тамираас гадна уран мэх самбаа хэрэгтэй.
--Та нар алдар цолтой бөх хэн хэн байдаг тухай ярилцаарай?
Хурдан морь
Улсын наадмаар олон хурдан азарга, их нас, хчзаалан, соёолон, шүдлэн, даага уралдав. Миний дүү хурдан морь унах хи дурмай. Энэ наадамд даага унаж түрүүлэв.
Түрүүлсэн торьдын цолыг дуудна. Би их насны морь унаж уралдав.
Сур
Монголчууд сур харвахдаа нум сумаар харвадаг. Сайн харваачин хүний харвасан сум бүхэн байг мэргэн онодог.
--Ятар тэмцээнийг эрийн гурван наадам гэдэг бэ? Алдар цолтой бөхийг нэрлэ.
Хүндлэх ёс
Өөрөөсөө ах, ахмад хүнийг “Бат гуай” гэх буюу “Та” гэж хүндэлнэ. “Чи” гэж хэзээ ч хэлдэггүй. Ахмад хүний дэргэд хэвтэж олохгүй, түүний зүг хөлөө жийж суухгүй. Ахмад хүнийг орж ирвэл босож хүндэлнэ.
Золгохдоо гарын алгыг дээш харуулан ах хүний гар доогуур зөрүүлэн золгоно. Хоолунд, бэлэг юм өгөхдөө заавал хоёр гараараа зөв барьж өгнө.
Ахмад хүнээ хүэдэлж дэргэд нь шуугьж гүйлдэхгүй байна.явахад нь түрүүлэн гарч “сайн яваарай” гэж үднэ.
--Ахмад хүнтэй яаж золгох бэ? Хоол унд яаж өгөх бэ?
Зүйр цэцэн үг
Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм.
Эрдмийг хичээлээр сурдаг, эрлийг сурлаар олдог.
Эрдэмт хүн улсын чимэг, эетэй хүн олны тэргүүн.
Эрдэмт хүн хомхон,ихмөрөн дөлгөөн.
Эрдэнэ ховор болбвч олж болдог, эрдэм гүх боловч сурч болдог
Эрдмийг гүн гэж бүү цөхөр, эндэгдлийг бага гэж бүү бод.
Биуийн амрыг бүү хар, бусдад туслахыг бүү март.
Номыг үзэж бардаггүй, ажлыг сурч гүйцдэггүй.
Үнэг арслан хоёр
Үнэг арслан хоёр хамтарч ан гөрөө барьдаг байжээ. Барьсан ангаа ямагт арслан үүрэн. Нэг удаа буга бариад үнэгийг үүр гэжээ. Үнэг _Би үүрэхийг үүрье. Харин янцаглах гэж нэж хэцүүү ажил бий шүү, тшшнийг чи хийж чадах уу гэжээ.
Тэгэхэд арслан_ Би араатны хаан байтлаа үнэгний хойноос дагаад янцаглаж чвах гэдэг ичгэвтэр хэрэг гэжбодоод, би янцаглаж чадахгүй, үүрэхийг нь би үүрье гэжээ. Арслан бугаа зүүн дээгүүрээ тавьж хөлөөс хь зуугаад их зантай алхаллаа. Үнэг янацаглаад дагав. Дагасаар жваад очих газраа очоод юу ч хийгээгүй боловч бугын махнаас нь хэхэггүй идэлцэж гэнэ.
--Үнэг арслан хёур яаж амьдардаг байсан бэ? Үлгэрийн үйл явдлыг ярь.
Ажлын амт
Чнжин гуай өглөө ямаагаа саагаад гэртээ орж, хүү Бучнд аарц өгөв. Буян хэлжээ: _Энэ аарц яасан гашуун аарц вэ? Би ийм аарц идэхгүй, амттай аарц өгөөч гэв. Чнжин хэлжээ: _Одоо амттай аарц байхгүй байна. Ямаагаа хариулаад ирэхэд сайхан аарц бэлэн болно гэв. Буян ямаагаа хриулж яваад өдөр ирж _Амттай аарц байна уу? гэсэнд.
_Байна аа гээд аарц өгөв. Буян түүнийг идээд,
_Яасан амттай аарц вэ? гэв. Янжин түүнийг хэлэв.
_Чиний өглөөний голсон аарц шүү. Ажил хийвэл аарц мөн амттай болдог гэжээ.
Ц.Дамдинсүрэн
--Хүү Буян идэхгүй байсан аарцаа яагаад идэх олосон тухай ярилц.
Хэнз хурга
Миний хэнз хурга, магнай халзан зурвастай, мянган хонины дундаас, би хармаг таньдаг.
Мярс сярс сайлж, намайг чхглэсээр ирдэг, дун цагаан зүстэй, дуран хар нүдтэй.
Түмэн хонины дунд, түүнээс хөөрхөн амьтангүй, төрсөн хот дотроо, тэр бид хоёр тоглодог.
Д.Нацагдорж
Ботго
Тугал хоёр нүдтэй, туг ширээ бөхтэй
Урт сайхан хүзүүтай, уянгат сайхан дуутай
Борогч ингэнээс гарсан, борхон хөөрхөн ботго
Хоёр ишиг
Хаврын харан шараад өвөлжөөний дотор бүлээн дулаан. Хотын дунд хонь ямаа майлалдаад, хоёр ишиг зэлийн хажууд мөргөлдөн наадна.
Алаг ямааны ишиг хорин хоногтой, саарал ямааны ишиг нэг сартай, хоёул нялх болоод бэсрэг. Эвэр нь ургаагүй боловч магнай дээр өчүүхэн товойжээ.
Алаг ямааны ишиг холоос хурдан хурдан гүйн ирж мөргөн гэдрэг буцна, саарал ямааны ишиг дороо шилжин зогсож хүлээнэ. Хэдэнтээ мөргөлдөнсургууль хийгээд, хоёул эргэж харайлдан хотонд орж тус туёын эхийг эрнэ.
Хоёр чмаа угтан майлж, хүлээн авах бөгөөд, хоёр ишиг сөгдөн хөхөх нь хөөрхөн.
Д.Нацагдорж
--Ямар хоёр ишиг наадсан вэ? Ямар зураг зурж болох бэ?
Унага
Урэ сайхан зоотой, уужим сайхан ташаатай
Хөлдөө жороотой, хүзүүндээ молцогтой
Чонон хоёр чихтэй, цолмон хоёр нүдтэй
Толгойгоороо тоглодог, тоосноосоо бусгадаг
Сүүлээрээ тоглодог, сүүдрээсээ бусгадаг
Жаварт жар хоног сойдог, нарнад ная хоног уядаг
Алтайд унагалсан, алагч гүүний унага
Хангайд унагалсан, харагч гүүний унага
Манай мал
Алтай, Хангай, говь талд. Бэлчээрийн чимэг манай мал
Арчилж хариулаад явахад. Нутгийн чимэгманай мал
Ашигм сайхан баялагтай. Амьдэрдэнэманай мал
Ард түмэн олны. Амьдрал болсонманай мал
Аль ч дөрвөн улиралдаа. Ачаа өгсөн манай мал
Ачиж хөллөж унахад. Ашгаа өгсөнманай мал
Зөрүүд зантан
Эрм урьд цагт хүймэн хавсарганд хоржигнон урсаж оайгаа гол дээгүүр ганц хүн явах нарийхан гүүр байжээ.
Энэ гүүөийн хоёр талаас нэг нэг ухна иржээ. Тэр хоёр ухна гүүр дээгүүр явсаар яг дунд нь уулзаж “ Би чамаас урдаар гарна. Чи буц!” гэжээ. Гэвч нэг нь нөгөөдөө бууж өгөлгүй “Би гамаа юугаараа дутуу юм бэ?” гэж маргалдав
Зөрүүд зантай хоёр ухна баахан зогсож байгаад хэн хэний уур нь хүрч мөргөлдөв.
Мөргөлдсөний уршгаар хоёр ухна хүйтэн усанд цүл хийтэл унав. Зөрүүд зангүй бие биедээ нөхөрсөг байсан бол юунд хүйтэн усанд унаж, сахал үсээ норгож даарахсан билээ.
--Хоёр ухна юу ярилцав? Юунаас болж усанд унав?
Зүйр цэцэн үг
Үг сөрвөл хэрүүл. Үүл сөрвөл бороо
Уур биеийг зовоох. Уул морийг зовоох
Түрүү, үндэс
Баавгай нэг өвгөнтэй танилцаад хамтарч манжин тарих болжээ. Өвгөн хэлсэн нь: _Би үндсий нь авна. Чи түрүүгий нь ав гэжээ.
Тарьсан манжин ургалаа. Өвгөн үндсий нь авахад иш нь үлдлээ. Баавгай түүнийг үзээд их гайхав.
Дараа жил хоёулаа дахин хамтарч, тариа тарихаар хэлэлцэж гэнэ. Энэ удаа өвгөн түөүүгий нь, баавгай үндсий нь авах болов. Тэгээд улаан буудай тарьжээ. Тарьсан улаан буудай ургалаа. Өвгөн түрүүгий нь авчихаар баавгайд үндэс нь үлджээ.
Үүнээс болоод тэр хоёр тус тусдаа амьдрах болж гэнэ.
--Өвгөн баавгай хоёр юу тарив? Яагаад тусдаа амьдрах болов?
Хэрээ үнэг хоёр 乌鸦和狐狸
Хэрээ, үмх мах олоод модон дээр сууж байжээ. Тэр маханд хорхой нь хүрсэн үнэг ойртож ирээд.
_Иш иш, хэрээ минь яасан гбё юм бэ? Гоёмсгоороо ёстой хаан л баймаар амьтан юм. Сайхан хоолойтой бол хаал байх нь гарцаагүй л дээ гэв.
Хэрээ ам амаа ангайж, байдаг чадлаараа хашхирав. Гэтэл аманд байсан мах газар унав.
Үнэг махыг нь үмхчихээд,
_Ээ хэрээ минь хэрэв чамд ухаан байдагсан бол ёстой хаан л даа чи гэв.
--Үнэг махыг яаж авч идсэн бэ? Хэрээ яагаад хашхирсан бэ?
Цагаан толгой
А, э, и, о, у, ө, ү. Алтан номын тулгуур аа.
А, э, и, о, у, ө, ү. Оюун ухааны шалгуур аа.
На, нэ, ни, но, ну, нө, нү. Үеэр уншиж мэдлээ дээ.
Наран, Саран, Цолмон гээд. Нэрээ бичиж сурлаа даа.
Ма, мэ, ми, мо, му, мө, мү. Үеэр уншиж мэдлээ дээ.
Монгол, Чингэс, Мандухай. Удмаа бичиж сурлаа даа.
Цагаан толгой зааж өгсөн. Ачтан багшдаа гялайлаа.
Цаашдаа эрдэм суралцахаар. Алсын оргилд зорилоо доо.
Т.Галсан
Бид баяарлаж байна
Бид есөн сарын нэгэнд анх сургуульд орсон. Одоо ном уншдаг, бичиг бичдэг, тоо боддог боллоо. Бас шүлэг унгиж, дуу дуулж чадна. Энэ бүгдийг зааж сургасан ачит багш, тусалж дэмжсэн хайрт аав ээж, ах эгч нартаа туйлын их баярлаж байна.
Би гагаан толгойн баярт “Цагаан толгой” гэдэг шүлэг уншина.
--Энэ хүүхэд яагаад багш, аав, ээж, ах, эгч нартаа бачрлав. |
|