Автономи: Орoс Монголын 1912 оны найрамдлын хэлэлцээрийн орос эхэд гарсан /єєртєє тогтнох, єєрєє эзэрхэх ёс/

Хэдий тийм боловч монголчудын vндэсний тусгаар тогтнолоо сэргээх гэсэн vзэл санаа, vйл ажиллагаа тасраагvй. Ар Монголын Жибзундамба Хутагт хаан тэргvvнтэй зарим эрх баригчид ДИУ-н ноёрхлоос гарах арга замыг эрэлхийлэн Япон, АНУ зэрэг хvчирхэг гvрнvvдээс тєр шашны итгэмжит дvтгэлтнvvдээр тусламж эрvvлсэн боловч бvтээгvй. Иймд тэрбээр Октябрийн хувьсгалын vзэл санааг талархдаг, монголын тусгаар тогтнолыг сэргээхийн тєлєє тэмцэх шийдвэр тєгс эх орончдоос бvрэлдэж байгаа МАН-н нєхдєд итгэл хvлээлгэж ЗОУ-аас тусламж ирvvлэхээр томилон явуулаад, Зєвлєлт засгийн газар ямар байр суурьтай байгааг мэдмэгц тvvнээс зайлшгvй туслах нєхцєл бvрдvvлэхийн тул Дорнод Сибирьт эзэгнэж байгаа барон Унгерн тэргvvтэй Оросын цагаан цэргийг цохиулж нийслэл Хvрээг чєлєєлvvлэх автономит засгаа дахин сэргээсэн.
Оргодол цагаантан, vлдэгдэл гаминг Ардын тvр засгийн газрын урилгаар ирvvлсэн Зєвлєлт Оросын улаан цэргийн ангитай, Монгол ардын журамт цэрэг хvч хавсран цохиж, улс орноо чєлєєлсєєр 1921 оны 7-р сарын эхээр нийслэл хvрээнд орж ирэхэд Богд хаан тvvний засгийн газар найр тавин угтах, Ардын засгийн газарт засгийн эрхийг шилжvvлэх Богд Жибзундамба хутагтыг Монгол улсын хэмжээт эрхт хаанаар єргємжилж тєрийн тусгаар тогтнолоо дахин сэргээсэн юм.
Зєвлєлт Орос улс шинэ Монгол улсын засгийн газрыг хvлээн зєвшєєрч 1921 оны 11-р сарын 5-нд “Монгол-Орос хоёрын хооронд найрамдлын барилдалгааг байгуулах тухай Монгол Ардын засгийн газар ба Зєвлєлт Орос Улсын засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ” гэдэг хэлэлцээр байгуулсан.
Энэ нь тулгар тогтсон улсыг хvлээн зєвшєєрєх анхны шат болох, тvvний засгийн газрыг хvлээн зєвшєєрєх олон улсын харилцааны хэлбэр байсан юм.
ДИУ-н эрх баригчид хэрэг дээрээ тусгаар тогтносон Монгол Улс бодитой оршин тогтнох болсныг vгvйсгэж ДИУ-ын нэг хэсэг гэж vзэж байсан.
Монгол улс ДИУ-тай хэвийн харилцаа тогтоох хэрэгт зуучилж єгєхийг Зєвлєлт Орос улсад хvссэнийг Зєвлєлт Орос улс ёсоор болгож хэрэгжvvлэх эхний алхам хийж эхэлсэн бєгєєд Монголын тусгаар тогтнолыг хамгаалан бэхжvvлэх бодлого тууштай баримталж байсан боловч БНМАУ-г албан ёсоор зєвшєєрєн хvлээлгvй ДИУ-н бvрэлдэхvvн хэсэг гэж заасан гэрээг 1924 оны 5 сарын 31-нд ДИУ-тай байгуулсан.
Дээрх хэлэлцээрийн 5-р зvйлд ЗСБНХУ-н засгийн газар Гадаад Монголыг Дундад Иргэн Улсын хэсэг хэмээн хvлээн зєвшєєрч Дундад Иргэн Улсын тэндэх бvрэн эрхийг хvндэтгэнэ” гэж заасан байна.
Энэ заалт Монгол, Зєвлєлт Орос Улсын хооронд 1921 онд байгуулагдсан найрамдлыг хэлэлцээрийг зєрчсєн тул Монгол улсад таалагдаагvй.
Vvнийгээ ЗХУ-н засгийн газар Монгол улсын аюулгvй байдлыг хангах єєрєр хэлбэл Хятадаас Монгол улсыг довтолж эзлэх аюулыг сэрэмжилсэн улс хоорондын эрх зvйн чухал арга хэмжээ гэж Монгол улсын эрх баригчдад ойлгуулж байлаа.
Хэдvй тийм боловч ЗХУ нь 20-оод оны Хятадын цэргийн эрхтнvvдийн заналхийлэлт болох японы цэргийн тvрэмгийлэл шууд нvvрлэж ирсэн 30-40-єєд онд БНМАУ-ын аюулгvй байдлыг батлан хамгаалж, эдийн засаг, соёлын хєгжилтєд сэтгэл харамгvй тус болж байсан. Мєн БНМАУ нь Зєвлєлт-Германы дайны vед бололцооны хэрээр тусалж байсан.
Иймд ЗХУ фашист Герман улсыг бут цохисны дараа 2-3 сар болоод японы эсрэг дайнд оролцохоор холбоотон гvрнvvдтэй хэлэлцэж тохирохдоо БНМАУ-ын одоогийн байгаа байдлыг хэвээр байлгах нэг болзол тавьсан. /Алс дорнодын талаар гурван гvрний Ялтын нууц хэлэлцээр 1945 оны 2 сарын 11/
ЗХУ, ДИУ-н 1945 оны 8-р сарын 14-нд байгуулсан найрамдал холбооны гэрээгээр БНМАУ-ын тухай 2 этгээд тохиролцохдоо “Японыг ялсны дараа, Гадаад Монголд Ард иргэдийн санал хураалт явуулахыг ДИУ-н Засгийн газар зєвшєєрєв. Тvvний ард иргэд тусгаар тогтнолыг сайшаах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв ард иргэдийн санал хураалтын дvн тугаар тогтнолыг сайшаавал Дундад Улсын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зєвшєєрч байна гэж заасан.
Гоминданы засгийн газар олон улсын харилцаанд тогтсон байдлыг ийнхvv арга буюу батлан хvлээсэн юм. Хятадаас тус улсад єнгєлзєх явдлыг vvрд эцэс болгож тvvнтэй сайн хєршийн харилцаа тогтоохын тулд Монголын засгийн газар бvх нийтийн санал хураалт явуулахыг зєвшєєрсєн. Монгол УБХТ-д 1945 оны 9 сарын 21-нд санал хураалт явуулах шийдвэр гаргасан.
Зєвлєлт засгийн газар анх удаа БНМАУ-ын Ерєнхий сайд маршал Х.Чойбалсанг албан ёсоор урьсан.
1945 оны 10 сарын 20-нд Монголын ард тvмэн тусгаар тогтнолынхоо тєлєє нэгэн зэрэг нэгэн дуугаар дэврvvн сэтгэл євєрлєн саналаа єглєє. БНМАУ-ын нийслэл Улаанбаатар, 18 аймгаас санал хураалтад 494960 хvн оролцох ёстойгоос 487409 хvн оролцсон нь тус улсын сонгуулийн насны бvх иргэдийн 98,4% нь байсан бєгєєд сонгуульд оролцсон бvх иргэд санал нэгтэйгээр тусгаар тогтнолоо илэрхийлэн баталсан.
Санал хураалтын дvнг тєв, орон нутгийн комиссууд нягтлан шагнаж гаргасныг БНМАУ-н БХТ-д хэлэлцээд санал хураалтын дvнгийн тухай Тєв Комиссын протоколыг БНМАУын ард тvмний тєрийн тусгаар тогтнолын эрмэлзлийг нотолсон баримт бичиг хэмээн баталж, тvvнийг хэвлэн нийтлэхийн хамт ЗХУ, ДИУ-н засгийн газруудад явуулсан.
ДИУ-н Гоминдан намын тєвийн байнгын хорооны 16-р хуралдаанаар Ар Монголын тєрийн тусгаар тогтнолын тухай санал хураалтын дvнг хэлэлцээд ДИУ, БНМАУ-н тусгаар тогтнолыг 1946 оны 1 сарын 5-нд хvлээн зєвшєєрєв.
ДИУ, БНМАУ-ыг хvлээн зєвшєєрсний дараахан ЗХУ, БНМАУ-г бvрэн хvлээн зєвшєєрч нєхєрлєл ба харилцан туслалцах тухай гэрээ анх удаа байгуулж, Улаанбаатарт суугаа бvрэн эрхт тєлєєлєгчийн газраа ЗХУ-н элчин сайдын яам болгон єєрчилсєн.
1949 оны 10 сарын 6-нд БНМАУ ?н засгийн газар ДИУ-н засгийг газартай дипломат харилцаагаа тасалж мєн єдєр БНХАУ-ын Ардын Тєв Засгийн газарт дипломат харилцаа тогтоож дипломат тєлєєлєгч нараа харилцан солилцохоор илгээлт явуулав.
1949 оны 10 сарын 16-нд БНХАУ-ын засгийн газар БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох дипломат тєлєєлєгчдєє солилцоход баяртай байгаагаа мэдэгдсэнээр БНМАУ, БНХАУ сайн хєршийн шинэ харилцааны гараа эхэлсэн юм.
1950 онд Зєвлєлт, Хятадын шинэ гэрээнд Вышинский, Чжоуэньлай нар гарын vсэг зурах vедээ захидал солилцож тvvндээ санал агуулгын vр дvнд БНМАУ-н тусгаар тогтнолын байдал бvрэн дvvрэн хангагдсаныг 2 засгийн газар нотолж байгаагаа дурьдсан.
Ингэж хєрш орнууд нь БНМАУ ?ын тусгаар тогтнолыг албан ёсоор бvрэн хvлээн зєвшєєрсний дараа, Ази-Европ, Америк, Африкийн олон улс дипломат харилцаа тогтоон найрсаг хамтран ажиллаж, БНХАУ олон улсын нэр хvнд эрс єссєн.
Жинхэнэ бvрэн эрхт тусгаар тогтносон улс болсныг харуулах гол холбогдох баримт тvvх бол дээр дурьдсан баримт юм. Тэгвэл бидний монголчууд тусгаар тогтнолынхоо тєлєє бvх нийтээрээ нэгэн зэрэг саналаа єгсєн єдрєє тэмдэглэх нь бvv хэл дурсан ярьдаггvй.
Єєрийн тусгаар тогтнолоо зарласан услуудыг бусад улс орон хvлээн зєвшєєрєєгvй бол олон улсын харлцаанд орж чаддаггvй билээ.
Нvvгээд явчихаж болдоггvй бэлчир залгаа хоёр их хєрш хvлээн зєвшєєрсний дараа дэлхийн бусад гvрнvvд Монголын тусгаар тогтнол бvрэн эрхт байдлыг хvлээн зєвшєєрч дипломат харилцаа тогтоон Монгол улс олон улсын эрх зvйн харилцаанд єєрийн гэсэн байр суурьтай болсон.

Олон улсын эрх зvйн аль ч єнцгєєс нь харсан мєн тvvхэнд vлдсэн тодорхой баримтаас vзэхэд Тусгаар тогтнолынхоо тєлєє бvх ард тvмэн хvсэл зоригоо илэрхийлсэн єдєр 1945 оны 10-р сарын 20 бол Монголын ард тvмний тэмдэглэвэл зохих Монгол Улсын тусгаар тогтнолын єдєр гэж vзэхэд яасан ч буруудахгvй бол уу?

2001 оны 11 сарын 22

АШИГЛАСАН МАТЕРИАЛ
1. Л. Жамсран “Монгол тєрийн тусгаар тогтнол” УБ 1997
2. Б.Баабар “Нvvдэл суудал, гарз олз 1996
3. “БНМАУ-н тvvх УБ 1954, 1984
4. О.Хосбаяр, М. Дvгэрсvрэн “Олон Улсын Эрх зvй”
5. Ц.Сарантуяа “Тєрийн ерєнхий онол”
6. Я.Дашням “Маргааш тусгаар тогтнолын єдєр мєн vv” “Єдрийн сонин” 2001.10.19 №248
7. “Советско-Монгольские отношения Документы и материалы” Том 1,2 1979.