Ер нь эмнэлгэд хэвтэсний ачаар жаахан завтай болж алдарт бүтээлээс авчирч хаая.Бидний дундад сургуульд сурсан сонгодог бүтээл:Шувуун саарал
Шувуун саарал
Хєндий талын зэргэлээ мяралзан жирэлзэх нь холоос vзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм тvvний дунд сvvмэлзэх нь яахин даруй танигдана.
Уудам газар дураар сэлгvvцэх хээр хєдєєгийн цэнгэл, хурдан морины ирэлзэн ирэх эр хvний бахдал, ойртон vзвэл хэдэн залуус морь тарлаж байна.
Сvрэнхvv саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хєлсий нь хусаад, тамхи татан байх бєгєєд ташаа нь тэвхийж, хавирганы яс нь ярайсан, ялгуун саарал морь нь тогтож ядан, гоо сайхан толгойгоо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, vvлэнд умбан алдмаар. Хоёр чихээ солбилзуулан, хааяа нэг шилгээж, эзнийхээ сэтгэлийг баясгана.
Энэ vед удаа дараа хvрч ирсэн хvмvvс тvvнийг гайхан магтах бєгєєд шувуун саарал гэж нэрийдэн, Сvрэнхvvгээс шалж, єдий тєдий залуу тарган морины vнэ хаялцана.
Сvрэнхvv морины толгойг илбэж худалдахгvй гэнэ.
Цугаар нэгэн зэрэг шувуун саарлын тухай яриа бололцоод оройн шар наранд зvг, зvг гэр гэртээ хоёр гурваараа нийлэлдэн ярилцан исгэрэлдэн одоцгооно.
Vvрийн хаяа гэгээрэхэд, хємсєг мэт сар далд ороогvй, дэргэдvvр намрын хяруу гялтганаж, тэртээ уулын орой эрвийн сэрвийн vзэгдэнэ. Гэтэл Сvрэнхvv гэрээс гарч, морио барьж эмээллэн мордоод баруун зvг одов.
Єглєєний нар гарахад, нэгэнт хэд хэдэн уул, голыг єнгєрчээ. Сvрэнхvv хєндлєн сууж, холхи газрыг зорин энэ vдэш нэг юманд яарна.
Шувуун саарал нь хазаар даран, хоногийн газрыг єдєрт хvрэхээр тэмvvлэн хатирна. Явах зам мэлцийм цэлгэр, сайхан намрын vес тул, євсний толгой найгана.
Ємнє биеэр хэрэн давхих гєрєєс уг ёсоор цэнгэлдээд, долгион мэт єнгєрнє.
Шувуун саарал морь нь Сvрэнхvvгийн унаа, сvvмэлзэн сvvмэлзэн харагдах нь Сvнжидмаагийн нутаг.
Харь хушууны нутагт ороход урьд vзэгдээгvй уул, ус ч бас сонин.
Vvгээр тvvгээр адуу мал зєндєє билчээд, vе vе тохиолдох айлын зэл дээр бариатай гvvнvvд янцгааж айраг найрын цаг мэдэгдэвч,дайран орж зугаацах чєлєє хаана вэ?
Сvрэнхvv vvнд сонирхох нь бага, тvvнд шамдах их тул чиглэсэн зvг давхин єнгєрєх бєгєєд шувуун саарал, vдэш болтол єглєєний хэвээр хатирсаар, нарийн сайхан дєрвєн хєл нь уул ухаагийн тоосыг будруулсаар, ойр зэргэлдээ суусан нутгийн айлын хєгшид залуус тvvний барааг харж гайхна.
Ийм сайхан морь унасан хvн хаашаа одно гэж цєм ширтсээр хоцорно.
Хурдлан давхих нь нэн их, хараахан нэг зуур эрэгцvvлэхийн зуур далд орон, сураггvй болжээ.
Тvvнээс тэр хошууны нутгийн дунд орохын хамт Сvрэнхvvгийн сэтгэл их л бахтай болж, Сvнжидмаагийн гэр ойртсон гэж баярлах боловч, хуучин сар орой мандах тул, алс замын чигийг олж ядна.
Цагаан гэгээ нэгэнт замхарч, vдшийн байдал бас ч хожимдсон, явах замыг гагцхvv шувуун саарал удирджээ.
Тэртээ уулыг зєвхєн Сvрэнхvv ширтэх боловч, гагцхvv хэдэн од энд тэнд сvvмэлзэж, нєхєр бололцоно.
Энэ vе Сvрэнхvv зорьсон газар чухам хаана бvхийг лавлан эрэгцvvлэхийн зуур ємнє хажуугийн этгээдэд галын оч гялалзав.
Сvрэнхvv тvvнийг vзэн баясаж, шууд давхин одох замд торох юмгvй, шувуун саарлын туурайгаас байн байн гал бадарна.
Удалгvй нэг бєглvv газарт хоёр гурван гэрийн хаяанд хvрэхийн хамт мєн гэрээс Сvнжидмаа гарч, нохой хорих бєгєєд хасын царай нь хав харанхуйн дунд туяа тусгана.