|
|
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=19310&catid=3

Тэгш эрх, хvмvvнлэгийн тєлєє тэмцэгч, Уран илтгэгч Мартин Лютер Кингийн єдєрийг тэмдэглэн єнгєрvvлнэ.
Мартин Лютер Кингийн єдєрийг 2006 оноос эхлэн монголд зохион байгуулж тэмдэглэж байхаар Нээлттэй Мэтгэлцээний Холбоо, Монголын Улаан Загалмайн Залуучуудын хєдєлгєєн шийдвэрлэлээ.
Мартин Лютер Кинг АНУ-ын Жиоржиа мужийн Атланта хотноо 1929 оны 1-15-ны єдєр мэндэлсэн иргэний эрхийн тєлєє цогтой тэмцэгч, уран илтгэгч доктор хvн юм.
Тvvний дэлхийд vлдээсэн хамгийн том vйл хэрэг бол хvч vл хэрэглэн хар арьстнуудыг/Африк гаралтай америкчууд хэмээн нэрийдэх болсон./ ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоож, нийгмийн сэтгэл зvйг єєрчлєн хувьсгасан явдал байлаа.
Дэлхийн аль єнцєгт оршин байгаа ямар хэл соёл, арьсны єнгєтєйгээсээ vл шалтгаалан Кингийн хvн тєрєлхтний vнэт зvйл, оюун санааны хєгжилд оруулсан хувь нэмэрийг бид дурсаж байх нь зvйтэй билээ.
АНУ-ын Ерєнхийлєгч Р.Рейган 1986 онд “КИНГИЙН ЄДЄР” ?ийг тэмдэглэн єнгєрvvлж байх шийдвэрийг гаргасан билээ. Кингийн єдрєєр Америкийн сургууль, коллеж, иргэний нийгмийн байгууллагууд хvмvvнлэгийн vйлс зохион байгуулж тєр захиргааны байгууллагууд албан ёсоор амардаг билээ.
“КИНГИЙН ЄДЄР”-ийг єдрийг Монголд тэмдэглэн єнгєрєєх ажлыг санаачилсан Нээлттэй Мэтгэлцээний Холбоо, Монголын Улаан Загалмайн Залуучуудынєдєлгєєнєєс 2006.01.14-16-ны єдєр “Кингийн Хvмvvнлэгийн єдєрлєг”-ийн арга хэмжээ зохион байгуулахаар тєлєвлєєд багйаа бєгєєд энэ vеэр Гэр оронгvй, хогийн цэгт амьдарч буй иргэдэд туслам хандив vзvvлэх, 1-15-ны єдєр хорвоод мэндэлсэн зарим хvvхэд, эхчvvдэд “бэлэг гардуулах” зэрэг хvмvvнлэгийн vйл ажиллагаа явуулахаар тєлєвлєєд байгаа юм байна.
Тvvнчлэн тэд оюунлаг vйл ажиллагаа олон нийтэд хvргэх vvднээс 2006.01.16-ны єдєр “Кингийн номын єдєрлєг” арга хэмжээг “Интерном” номын их дэлгvvрт зохион байгуулах юм байна.
/Оллоо.МН/
|
|