蒙古青年论坛

 找回密码
 注册
查看: 933|回复: 2

Хормойгүй Богдхан уул

[复制链接]
发表于 2010-3-26 22:19:50 | 显示全部楼层 |阅读模式

“Дэлхийн хамгийн анхны  дархан цаазат уул” хэмээн бидний гайхуулан  ярьдаг Богдхан уул  маань өдгөө дархан цаазат бус  дархан эрхтэй хүмүүсийн  хувийн эзэмшил газар  гэж хэлж болохоор  болоод байна.


өнөөдөр Богдхан уулын дархан цаазат газрыг иргэд, аж ахуйн нэгж хэрхэн “нүхэлж”, шавж байгаа тухай ярьж сууна. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүст зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжийн тоо хирээс хэтэрсэн тухай мэдээлж байна.

Дархан цаазат гээд байгаа тэр газарт ямар ч зөвшөөрөлгүй 313 байшин боссон байх юм. Барьсан хойно буулгахгүй нь лав гэж бодож. Мөн 27 байгууллага газар ашиглах зөвшөөрлийг ном дүрмийнх нь дагуу авсан хэр нь зориулалтыг нь өөрчилж орон сууцны барилга барьжээ.

Улаанбаатар хотын цэвэр гэх агаартай тэр л газарт орон сууц баривал гайгүй ашиг олж болохыг тооцож. Зарим нь зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаа явуулаагүй байх жишээтэй.


Учир нь үнэ хүргэж зарах гэсэн нь тэр. Сонин болгоны буланд зөвшөөрөлтэй газар зарна гэдэг зар байдаггүй гэж үү. Залгаад асуухаар дам дамаа олон эзэнтэй. Үнэ нь 5-аар биш 10 бүр зуун саяар нэмэгдсэн байхыг нь яана. Нүхтийн аманд 76 иргэн зуслангийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авчээ.


Тэд бүгд сайд, дарга нар. Энэ тухай өдөр тутмын хэвлэлд нэртэй устай барьсан байшинтайгаа гарсныг санаж байгаа байх. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй 20 аж ахуйн нэгж, Арцатын амны задгайд 56 айл өрх, Чулуутын амны Туул зөрлөгт 114 айл өрх, Зайсангийн ам, ХУД-ийн 11-р хороонд 400 айл өрх, Нүхтийн аманд 56 орчим айл өрх зуслангийн зориулалтаар газар ашиглаж байна.


Дархан газрыг онгон, хамгаалалтын, хязгаарлалтын гэсэн гурван бүсэд хуваадаг жишгээр Богдхан уулыг гурван бүсэд хуваажээ. Онгон, хамгаалалтын бүсэд айл буух байтугай ариун дагшинаар нь байлгах хуультай юм.


Хязгаарлалтын бүсийг аялал жуулчлал, сургалт, эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглах дүрэмтэй юм байна. Гэтэл өнөөдөр энэ бүсэд 3-9 давхар 36 барилга баригдаж байна.


Ихэнх нь УИХ, Засгийн газар, яам тамгийнханы “томчуул” гээд улсын мэргэжлийн хяналт, БОАЖЯ-ныхан яаж ч чаддаггүй гэсэн. Зарлигаар дархалсан Богд хан ууланд зэрлэгээр халдсан эрх мэдэлтнүүдийг яалтай ч билээ дээ.


Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд төлөвлөлтгүй, мөн Туул голын хамгаалалтын бүсэд газар олгосноос иргэн, аж ахуйн нэгжүүд голын гольдролын сайр, уулын үерийн усны жалгыг хааж хашаа барьсан, голын гольдролыг өөрчилж барилга барьснаас 2009 оны зун уулын ус буух үеэр авто зам, гүүр эвдэрч, байшин барилга усанд автсан, ихэнх иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил газартаа ундны болон цэвэр усны хэрэгцээгээ хангахаар нэгээс хоёр худаг гаргасан, бохир усаа зөөврөөр зайлуулахаар тус тусдаа цооног хийхээр тооцож зураг төсөлдөө тусгасан, эдэлбэр газартаа гудамж, зам талбай, орц гарцгүй тулгаж хашаа барьснаас болж газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн хооронд маргаан үүсч, хүндрэл учирч байна.


Хэрэв Алтан тэвшийн хөндийд Богдхан уул, Хатан Туул үгүйсэн бол нийслэл хот маань магад энд төвхнөх эсэх нь эргэлзээтэй байх байсан биз. Өнөөгийн нийслэл хотын уушги болсон Богдхан уулын хязгаарлалтын бүс дэх замбараагүй газар олголтыг яг өнөөдрөөс зогсоохгүй бол дархан цаазат уул аюулд өртөөд байна.


Дээрх орон сууцны цогцолборуудтай иргэд барьцаж гэр, хашаа барих зөрчил улам нэмэгдэх болжээ. Үүгээр тогтохгүй Монгол улсын тусгаар тогтнолын түүхэн дурсгал болж сүндэрлэн байдаг Зайсан толгойн бэл хормойг тойруулан өгсүүлж, мөн Зайсан голын сав газрыг хамруулан газар олголт хийж хашаа барьсан байгаа нь уг толгойн байгалийн тогтоц, төлөв байдалд заналхийлэн удахгүй ухаж эхлэхэд бэлэн болжээ.

发表于 2010-3-27 01:03:11 | 显示全部楼层
mash ih bayarlaa,  usug zuzugtai tailbur ih heregtai bain,
shin usug surh nugchil bureldsen bain,
发表于 2010-3-27 10:48:45 | 显示全部楼层
Богдхан ууланд мөргөн даадхаж байна........
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-24 12:35 , Processed in 0.012652 second(s), 14 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表